Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Украины салан тусгаарлагчид зэвсгээ татсаныг батлав
Украины салан тусгаарлагчид нутгийн зүүн хэсгээс хүнд зэвсэг техникийнхээ дийлэнх хэсгийг татсан болохыг тус улсын Ерөнхийлөгч Петро Порошенко зарлалаа. Тэрээр мөн Украины арми ч пуужин, хүнд артиллерийн систем зэрэг зэвсэг техникийнхээ нэлээд хувийг хойш татсан гэж мэдэгдсэн байна. Өнгөрсөн сард байгуулсан гал зогсоох гэрээний дагуу энэ сарын эхээр хоёр тал хүнд зэвсэг техникээ татах ёстой.
Гуравхан хоногийн өмнө Петро Порошенко салан тусгаарлагчдыг олон улсын зөвлөмжийн дагуу зэвсгээ татахгүй байна гэж буруутгаж байсан ч өчигдөр хоёр тал хоёулаа нэлээд хэмжээний зэвсгийг мөргөлдөөний бүсээс гаргасан гэж баталлаа.
Бодит байдал дээр үнэхээр гал зогссон эсэх тухайд тэрээр “Аль өнцгөөс яаж харахаас л гал зогссон эсэх нь хамаарна” гэж хэлээд албан ёсоор гал зогсоосны дараа буюу хоёрдугаар сарын 15-наас хойш Украины армийн 64 цэрэг амь насаа алдсаныг дурдсан байна. Нийтдээ Украины дайнд армийн 1549 цэрэг амь үрэгдсэн гэж П.Порошенко хэллээ. Харин дайны хөлд нийтдээ 6000 гаруй хүн амь үрэгдэж, нэг сая гаруй хүн орон гэрээ орхин дүрвэсэн юм.

0 Сэтгэгдэл