Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Мужийн захирагчийн гэрээс нэг тэрбум рубль олджээ
Оросын Сахалин мужийн захирагч Александр Хорошавины гэрт нэгжлэг хийх үеэр нэг тэрбум рубльтэй тэнцэх хэмжээний төрөл бүрийн валют олджээ. Цагдаагийнхан мужийн захирагчийг авлигын хэрэгт сэжиглэн өчигдөр баривчилсан юм. Хэдий гэрээс нь их хэмжээний бэлэн мөнгө гарч ирчихээд байгаа ч А.Хорошавин өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдэж, үүнийгээ нотлохын тулд мөрдөгчидтэй хамтран ажиллах болно гэжээ. Тэрээр хэд хэдэн хуульч өмгөөлөгч хөлслөн авч, өөрт нь тохоогоод байгаа хэргийн талаар тусдаа мөрдөн шалгалт явуулахаар болсон байна. Гэхдээ нэг тэрбум рубль хаанаас гарч ирснийг тэр өөрөө ч, өмгөөлөгчид нь тайлбарлахаас татгалзжээ.
Ямартай ч хууль хяналтын байгууллагынхан захирагч А.Хорошавины эзэмшдэг их хэмжээний хөрөнгө мөнгө хаанаас эхтэй болохыг шалгах бололтой. Түүний гэрээс бэлэн мөнгөнөөс гадна 36 сая рублийн үнэтэй үзэгнээс эхлээд үнэт эдлэл их хэмжээгээр олдсон байна. Түүний эзэмшилд байдаг үл хөдлөх хөрөнгийн нарийн үнэлгээ гараагүй ч Сахалины захирагч Москвад тансаг зэрэглэлийн гурван байр, хотын захад 130 сая рублиэр засч тохижуулсан зуслантай гэнэ.
Оросын Сахалин мужийн захирагч Александр Хорошавины гэрт нэгжлэг хийх үеэр нэг тэрбум рубльтэй тэнцэх хэмжээний төрөл бүрийн валют олджээ. Цагдаагийнхан мужийн захирагчийг авлигын хэрэгт сэжиглэн өчигдөр баривчилсан юм. Хэдий гэрээс нь их хэмжээний бэлэн мөнгө гарч ирчихээд байгаа ч А.Хорошавин өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдэж, үүнийгээ нотлохын тулд мөрдөгчидтэй хамтран ажиллах болно гэжээ. Тэрээр хэд хэдэн хуульч өмгөөлөгч хөлслөн авч, өөрт нь тохоогоод байгаа хэргийн талаар тусдаа мөрдөн шалгалт явуулахаар болсон байна. Гэхдээ нэг тэрбум рубль хаанаас гарч ирснийг тэр өөрөө ч, өмгөөлөгчид нь тайлбарлахаас татгалзжээ. Ямартай ч хууль хяналтын байгууллагынхан захирагч А.Хорошавины эзэмшдэг их хэмжээний хөрөнгө мөнгө хаанаас эхтэй болохыг шалгах бололтой. Түүний гэрээс бэлэн мөнгөнөөс гадна 36 сая рублийн үнэтэй үзэгнээс эхлээд үнэт эдлэл их хэмжээгээр олдсон байна. Түүний эзэмшилд байдаг үл хөдлөх хөрөнгийн нарийн үнэлгээ гараагүй ч Сахалины захирагч Москвад тансаг зэрэглэлийн гурван байр, хотын захад 130 сая рублиэр засч тохижуулсан зуслантай гэнэ.
0 Сэтгэгдэл





















