Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
АНУ-г сөрөхөд Венесуэлийн ерөнхийлөгчид онцгой бүрэн эрх хэрэгтэй
Венесуэлийн хэд хэдэн албан тушаалтанд АНУ хориг тавьсны улмаас тус улсын ерөнхийлөгч Николас Мадуро өөртөө онцгой бүрэн эрх олгохыг парламентаасаа хүссэн байна.
“Дэлхийд хамгийн хүчирхэг орон АНУ манай сайхан орон, ард түмний эсрэг түрэмгийлэл явуулж байгаа учраас түүний эсрэг сөрөн зогсохын тулд надад тусгай хууль гаргаж өгөхийг хүсч би ирлээ” гэж Мадуро парламентад үг хэлэхдээ тэмдэглэжээ.
Ерөнхийлөгчийн энэ саналыг парламентад олонхи болж байгаа гүйцэтгэх засаглалын талынхан удахгүй баталж магадгүй байгаа бол сөрөг хүчнийхэн Мадурог засгийн эрхийг булаан авах гэж байна гэж шүүмжилж байна.
Хэдийгээр АНУ-тай харилцаа тийм таатай биш байгаа ч Венесуэль америкийн худалдааны гол түнш хэвээр байгаа юм. Хоёрдугаар сараас хойш гэхэд л нийлүүлдэг нефтийн хэмжээ нь өдөрт 796 мянган баррелиэр нэмэгдээд байна.
Гэхдээ АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама энэ сарын 9-нд Венесуэлийн өндөр албаны долоон хүнд хориг тавьсан нь ерөнхийлөгч Мадурогийн уурыг хүргэсэн бололтой.
Вашингтон Дотоод хэргийн сайд зэрэг энэ долоон хүнийг авлигын сүлжээнд холбогдож, венесуэл иргэдийн эрхийг зөрчсөн гээд АНУ-д ирэхийг хориглож, дансыг нь хаасан юм.
Харин Мадуро энэ долоон хүнээ үндэсний баатар гэж байна.
Венесуэлийн хэд хэдэн албан тушаалтанд АНУ хориг тавьсны улмаас тус улсын ерөнхийлөгч Николас Мадуро өөртөө онцгой бүрэн эрх олгохыг парламентаасаа хүссэн байна. “Дэлхийд хамгийн хүчирхэг орон АНУ манай сайхан орон, ард түмний эсрэг түрэмгийлэл явуулж байгаа учраас түүний эсрэг сөрөн зогсохын тулд надад тусгай хууль гаргаж өгөхийг хүсч би ирлээ” гэж Мадуро парламентад үг хэлэхдээ тэмдэглэжээ.

0 Сэтгэгдэл