Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Утсаар тохуурхаж дэлгүүр сүйрүүлжээ

Америкийн Аризона мужийн Глоуб хот дахь Circle K сүлжээ дэлгүүр лүү үл таних эрэгтэй утасдаж өөрийгөө аюулгүйн албаны ажилтан байна гээд танай дэлгүүрийн галын дохиолол ажиллаад байна гэжээ.
Өнгөрсөн сарын 25-ны өдөр яг дэлгүүр хаахын өмнөхөн утастсан тэр хүн утас авсан ажилтанд хэлсэн ёсоор ажиллаарай гэж тушаагаад эхлээд галын хор аваад дэлгүүр дотроо бүхий л талбайд цац гэсэн байна. Утас авсан ажилтан бусад ажилтнууддаа ингэхийг даалгаж, яг л хэлснээр хийтэл одоо галын хорны савыг цонхоороо шидэж гарга, тэгээд бүх компьютер, кассын аппарат, ажиглалтын камерийг эвдэлж ажилгүй болго гэж “тушаажээ”.
Энэ бүх тушаалыг утас авсан хүн бусаддаа дамжуулж ажилтнууд бүгдийг ёсоор гүйцэтгэснээр дэлгүүрээ үндсэнд нь үнсэн товрог болгох нь тэр. Ингэж байтал хэсэг худалдан авагч орж ирж, гал ч гарсангүй. Тооцож үзвэл ажилтнууд дэлгүүртээ 30 орчим мянган долларын хохирол учруулчихсан байх нь тэр.
Дуудлагаар ирсэн цагдаагийн ажилтан Ж.Кастанеда “Ажилтнууд үнэхээр л онцгой байдлын газрын хүн утасдаад зааварлаж байна гэж итгэсэн байсан” гэж Daily News-ийн сурвалжлагчид ярьжээ.
Эвдэлсэн бүх зүйлээ засах, шинээр тоноглох гээд дэлгүүр бас хэдэн хоног ажиллахгүйд хүрсэн байна.
Харин цагдаагийнхан утсаар тоглогчийг эрэн сурвалжилж эхэлжээ.
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

Америкийн Аризона мужийн Глоуб хот дахь Circle K сүлжээ дэлгүүр лүү үл таних эрэгтэй утасдаж өөрийгөө аюулгүйн албаны ажилтан байна гээд танай дэлгүүрийн галын дохиолол ажиллаад байна гэжээ.
Өнгөрсөн сарын 25-ны өдөр яг дэлгүүр хаахын өмнөхөн утастсан тэр хүн утас авсан ажилтанд хэлсэн ёсоор ажиллаарай гэж тушаагаад эхлээд галын хор аваад дэлгүүр дотроо бүхий л талбайд цац гэсэн байна. Утас авсан ажилтан бусад ажилтнууддаа ингэхийг даалгаж, яг л хэлснээр хийтэл одоо галын хорны савыг цонхоороо шидэж гарга, тэгээд бүх компьютер, кассын аппарат, ажиглалтын камерийг эвдэлж ажилгүй болго гэж “тушаажээ”.
Энэ бүх тушаалыг утас авсан хүн бусаддаа дамжуулж ажилтнууд бүгдийг ёсоор гүйцэтгэснээр дэлгүүрээ үндсэнд нь үнсэн товрог болгох нь тэр. Ингэж байтал хэсэг худалдан авагч орж ирж, гал ч гарсангүй. Тооцож үзвэл ажилтнууд дэлгүүртээ 30 орчим мянган долларын хохирол учруулчихсан байх нь тэр.
Дуудлагаар ирсэн цагдаагийн ажилтан Ж.Кастанеда “Ажилтнууд үнэхээр л онцгой байдлын газрын хүн утасдаад зааварлаж байна гэж итгэсэн байсан” гэж Daily News-ийн сурвалжлагчид ярьжээ.
Эвдэлсэн бүх зүйлээ засах, шинээр тоноглох гээд дэлгүүр бас хэдэн хоног ажиллахгүйд хүрсэн байна.
Харин цагдаагийнхан утсаар тоглогчийг эрэн сурвалжилж эхэлжээ.
0 Сэтгэгдэл
өб
маанаг мангар америкууд, хаха, айж түгшсээр байгаад, бүгд сэтгэцийн өөрчлөлттэй болж, эрүүл саруулаар сэтгэж чадахаа больжээ
2015.03.13
2015.03.12





















