Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Крым дахин хэзээ ч Украины нэг хэсэг болохгүй гэв
Крым эх түүхээс улбаатай эх орныхоо харьяанд эргэн очсон болохоор дахин хэзээ ч Украины нэг хэсэг болохгүй гэж тус улсын Ерөнхий сайд Сергей Аксёнов BBC-д өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Тэрээр одоогоос жилийн өмнө буюу 2014 оны гуравдугаар сарын 18-нд Крым Орост нэгдсэн нь “ардчилсан үйл явц” байсан гээд “Орос ямар ч буруу зүйл хийгээгүй. Энэ бүхэн крымчүүдийн өөрсдийнх нь сонголт. Хэрэв Крымийн ард иргэд өөрсдөө хүсээгүй, дэмжээгүй бол ийм зүйл болохгүй байсан. Ийм байхад яаж түрэмгийлэл гэж үзэх вэ. Энэ бол барууны удирдагчдын буруу ойлголт, гол алдаа. Хэвлэлийнхэн олон нийтэд буруу мэдээлэл өгснөөр Крымд өнгөрсөн жил яг юу болсон тухай бодит дүр зургийг ойлгуулж чадаагүй” хэмээн ярьжээ.

Ерөнхий сайдын энэ ярилцлагатай зэрэгцэн Крымийн ОХУ-д нэгдсэний нэг жилийн ойг тохиолдуулж хийсэн нэгэн баримтат киноны хэсэг олон нийтэд хүрчээ. Уг баримтат кинонд Ерөнхийлөгч В.Путин ярихдаа “Украины Ерөнхийлөгч Виктор Янукович болон Крым дэх оросуудын амь амьдрал аюулд учрах хүртэл Крымийг Украинаас салгах тухай бид хэзээ ч бодож байгаагүй” гээд тэр үед Орос цөмийн зэвсгээ байлдааны бэлэн байдалд байлгасан уу гэсэн асуултад “Бид үүнд бэлэн байсан” гэж хариулсан хэмээн барууны хэвлэлүүд онцлон мэдээлж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан