UNCCD COP17 хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүллээ
Мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна
Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын долоон сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр BRT төслийг хэрэгжүүлж байна
“TVET START-UP 2026” арга хэмжээ эхэллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан
Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа
Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна
Зэвсгийн экспортоор Хятад дэлхийд гуравт ордог боллоо
Өнгөрсөн арван жилийн хугацаанд зэвсгийн худалдаа тасралтгүй өссөөр ирсэн ч 1980-аад оны эхэн буюу хүйтэн дайны үетэй харьцуулахад 30 гаруй хувиар бага байна гэсэн судалгаа гарчээ. 2010-2014 оны хооронд дэлхийн нийт зэвсгийн худалдаа өмнөх таван жилээсээ 16 хувиар өссөн байна. Тэр дунд Хятадын зэвсгийн нийлүүлэлт энэ таван жилийн хугацаанд 143 хувиар өссөн байх юм. Хятадын зэвсгийн экспорт ийн огцом өсч, Герман, Францынх буурснаар Хятад улс энэ төрлийн худалдаагаар дээрх хоёр улсыг ардаа орхиж, дэлхийд гуравт бичигддэг болжээ. Гэхдээ энэ зөвхөн зэр зэвсгийн тооны хувьд ярьж буй үзүүлэлт болохоос үнэ өртөг, мөнгөн дүнгээр нь тооцоогүй гэнэ. Цөмийн бус зэвсгийн дэлхийн нийт нийлүүлэлтийн 31 хувийг хангаж буйгаараа АНУ зэвсгийн худалдаагаар дэлхийд тэргүүлж байна. Тэгвэл жагсаалтын эхний тавд орсон бусад улс тус бүртээ ердөө таван хувийг л нийлүүлэх хэмжээнд зэвсэг экспортолж байгаа юм.
Хятадын зэвсгийн экспортын гуравны хоёр хувийг Азийн орнууд руу нийлүүлж байгаагаас Пакистан 41 хувийг нь худалдан авдаг байна. Мөн Бангладеш, Мьянмар Хятадаас их хэмжээгээр зэвсэг худалдан авдаг аж. Түүнчлэн Хятадын зэвсэг нийлүүлэгчид Африкийн 18 оронд худалдан авагчтай гэнэ. Бусад зэвсэг нийлүүлэгчийн тухайд Оросын гол худалдан авагч нь Энэтхэг бол АНУ-ын зэвсгийн гол экспортын зах зээл нь Өмнөд Солонгос аж.
Өнгөрсөн арван жилийн хугацаанд зэвсгийн худалдаа тасралтгүй өссөөр ирсэн ч 1980-аад оны эхэн буюу хүйтэн дайны үетэй харьцуулахад 30 гаруй хувиар бага байна гэсэн судалгаа гарчээ. 2010-2014 оны хооронд дэлхийн нийт зэвсгийн худалдаа өмнөх таван жилээсээ 16 хувиар өссөн байна. Тэр дунд Хятадын зэвсгийн нийлүүлэлт энэ таван жилийн хугацаанд 143 хувиар өссөн байх юм. Хятадын зэвсгийн экспорт ийн огцом өсч, Герман, Францынх буурснаар Хятад улс энэ төрлийн худалдаагаар дээрх хоёр улсыг ардаа орхиж, дэлхийд гуравт бичигддэг болжээ. Гэхдээ энэ зөвхөн зэр зэвсгийн тооны хувьд ярьж буй үзүүлэлт болохоос үнэ өртөг, мөнгөн дүнгээр нь тооцоогүй гэнэ. Цөмийн бус зэвсгийн дэлхийн нийт нийлүүлэлтийн 31 хувийг хангаж буйгаараа АНУ зэвсгийн худалдаагаар дэлхийд тэргүүлж байна. Тэгвэл жагсаалтын эхний тавд орсон бусад улс тус бүртээ ердөө таван хувийг л нийлүүлэх хэмжээнд зэвсэг экспортолж байгаа юм. Хятадын зэвсгийн экспортын гуравны хоёр хувийг Азийн орнууд руу нийлүүлж байгаагаас Пакистан 41 хувийг нь худалдан авдаг байна. Мөн Бангладеш, Мьянмар Хятадаас их хэмжээгээр зэвсэг худалдан авдаг аж. Түүнчлэн Хятадын зэвсэг нийлүүлэгчид Африкийн 18 оронд худалдан авагчтай гэнэ. Бусад зэвсэг нийлүүлэгчийн тухайд Оросын гол худалдан авагч нь Энэтхэг бол АНУ-ын зэвсгийн гол экспортын зах зээл нь Өмнөд Солонгос аж.
0 Сэтгэгдэл
























