Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Нийтийн тээвэрт ажлаа хийдэг хүмүүс олширчээ
Британид явуулсан судалгаагаар оффисын ажилтнуудын 30 гаруй хувь нь ажил гэрийн хооронд явах замдаа бараг хагас цагийн ажлаа амжуулдгийг тогтоожээ. Ажилтнууд галт тэрэг, метрогоор явах замдаа ажлын холбогдолтой цахим шуудангаа шалгаж, хариу илгээх, судалгааны материалуудыг уншиж танилцах, баримт бичигт засвар хийх, бусад хамтран ажиллагсад руугаа шаардлагатай файл илгээх зэргээр ширээн дээр суугаад хийвэл хагас цаг зарцуулах ажлыг амжуулдаг гэнэ. Ингэснээр 10 зорчигч тутмын нэг нь ажлын үндсэн цагаас гадна нэмэлтээр 45 минутыг ажилдаа зарцуулдаг болсон байна. Мэдээж тэд ажил гэрийн хооронд явах замдаа амжуулсан ажилдаа цалин хөлс авахгүй учир энэ нь эдийн засагт багагүй үр ашгаа өгч буй тухай тооцоо ч гарчээ. Зөвхөн Англид гэхэд галт тэргэнд амжуулсан ажлын хөлсийг жилээр тооцвол 300 сая шахам ам.доллараар хэмжигдэхээр байгаа юм. Үүний ашиг тусыг олж харсан ажил олгогчид ч ажилтнуудаа эрт явахыг зөвшөөрөх хандлагатай болсон байна. 10 ажилтан тутмын дөрөв буюу 38 орчим нь гэртээ харих замдаа үлдсэн ажлаа цэгцэлж амждаг аж.
Гэхдээ ийм хичээнгүй ажилтнуудаас гадна ажлын цагаар ч олон нийтийн сүлжээгээ шалгадаг, мэдээллийн сайтуудаар зочилдог, онлайн худалдаан хийдэг, интернэтээр төлбөр тооцоо хийх гэх мэт хувийн ажлаа амжуулдаг ажилтнууд ч 10 хүн тутмын тавыг эзэлж байдаг гэсэн тоо бий.
Британид явуулсан судалгаагаар оффисын ажилтнуудын 30 гаруй хувь нь ажил гэрийн хооронд явах замдаа бараг хагас цагийн ажлаа амжуулдгийг тогтоожээ. Ажилтнууд галт тэрэг, метрогоор явах замдаа ажлын холбогдолтой цахим шуудангаа шалгаж, хариу илгээх, судалгааны материалуудыг уншиж танилцах, баримт бичигт засвар хийх, бусад хамтран ажиллагсад руугаа шаардлагатай файл илгээх зэргээр ширээн дээр суугаад хийвэл хагас цаг зарцуулах ажлыг амжуулдаг гэнэ. Ингэснээр 10 зорчигч тутмын нэг нь ажлын үндсэн цагаас гадна нэмэлтээр 45 минутыг ажилдаа зарцуулдаг болсон байна. Мэдээж тэд ажил гэрийн хооронд явах замдаа амжуулсан ажилдаа цалин хөлс авахгүй учир энэ нь эдийн засагт багагүй үр ашгаа өгч буй тухай тооцоо ч гарчээ. Зөвхөн Англид гэхэд галт тэргэнд амжуулсан ажлын хөлсийг жилээр тооцвол 300 сая шахам ам.доллараар хэмжигдэхээр байгаа юм. Үүний ашиг тусыг олж харсан ажил олгогчид ч ажилтнуудаа эрт явахыг зөвшөөрөх хандлагатай болсон байна. 10 ажилтан тутмын дөрөв буюу 38 орчим нь гэртээ харих замдаа үлдсэн ажлаа цэгцэлж амждаг аж. Гэхдээ ийм хичээнгүй ажилтнуудаас гадна ажлын цагаар ч олон нийтийн сүлжээгээ шалгадаг, мэдээллийн сайтуудаар зочилдог, онлайн худалдаан хийдэг, интернэтээр төлбөр тооцоо хийх гэх мэт хувийн ажлаа амжуулдаг ажилтнууд ч 10 хүн тутмын тавыг эзэлж байдаг гэсэн тоо бий.
0 Сэтгэгдэл





















