Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Ханхүү Харри армийг орхино
Их Британийн ханхүү Харри ирэх зургадугаар сард армийг орхиж, амьдралдаа шинэ хуудас нээнэ гэж Кенсингтоны ордноос зарлалаа. 10 жил армид алба хаахдаа дэлхийн халуун цэг Афганистанд хоёр ч удаа үүрэг гүйцэтгэсэн ханхүү ирэх сард Австралийн батлан хамгаалах хүчинд дөрвөн долоо хоногийн хугацаатай туршлага солилцож ажилласны дараа армийн үүрэгт ажлаа албан ёсоор өгөх юм байна.
Армийг орхино гэдэг ханхүүгийн хувьд маш хүнд шийдвэр байжээ. Тэрээр салаа замын уулзварт шийдвэр гаргах гэж нэлээд бодсоны эцэст 10 жил зүтгэсэн цэргийн албаа эцэслэхээр шийдсэн гэж мэдэгдэлд дурдсан байна. Гэхдээ ханхүү цаашид ямар ажил голчлон хийхээ хараахан шийдээгүй байгаа аж. Ямартай ч сүүлийн жилүүдэд хийсээр ирсэн Африк дахь сайн дурын ажил болон шархдаж бэртсэн цэргүүдэд туслах сайн санааны хөтөлбөрөө үргэлжлүүлсээр байх гэнэ.
Тэрээр 2004 онд армид шалгалт өгч тэнцсэний дараа 2005 оны тавдугаар сараас бусад цэргийн нэгэн адил улсынхаа зэвсэгт хүчинд зүтгэж эхэлсэн. Британийн цэргийн академид харьяалагддаг тэрээр 2007 онд Афганистанд 10 долоо хоногийн хугацаанд үүрэг гүйцэтгэсэн боловч тэнд байгааг нь хэвлэлийнхэн олж мэдсэний дараа нутаг буцахаас өөр аргагүй болсон юм. Ингээд тэрээр 2009 оноос Армийн агаарын корпуст нисгэгчээр суралцаж эхэлсэн бөгөөд 2012 оны хоёрдугаар сараас “Apache” байлдааны нисдэг тэрэгний нисгэгч болсон. Тэр жилийнхээ сүүлчээр Афганистанд болсон ажиллагаанд ханхүү оролцсон юм.
Их Британийн ханхүү Харри ирэх зургадугаар сард армийг орхиж, амьдралдаа шинэ хуудас нээнэ гэж Кенсингтоны ордноос зарлалаа. 10 жил армид алба хаахдаа дэлхийн халуун цэг Афганистанд хоёр ч удаа үүрэг гүйцэтгэсэн ханхүү ирэх сард Австралийн батлан хамгаалах хүчинд дөрвөн долоо хоногийн хугацаатай туршлага солилцож ажилласны дараа армийн үүрэгт ажлаа албан ёсоор өгөх юм байна. Армийг орхино гэдэг ханхүүгийн хувьд маш хүнд шийдвэр байжээ. Тэрээр салаа замын уулзварт шийдвэр гаргах гэж нэлээд бодсоны эцэст 10 жил зүтгэсэн цэргийн албаа эцэслэхээр шийдсэн гэж мэдэгдэлд дурдсан байна. Гэхдээ ханхүү цаашид ямар ажил голчлон хийхээ хараахан шийдээгүй байгаа аж. Ямартай ч сүүлийн жилүүдэд хийсээр ирсэн Африк дахь сайн дурын ажил болон шархдаж бэртсэн цэргүүдэд туслах сайн санааны хөтөлбөрөө үргэлжлүүлсээр байх гэнэ.

0 Сэтгэгдэл