Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Японд аймшигт газар хөдлөл болж магадгүй гэнэ
Японы зүүн Хонся аралд Номхон далай дахь Нанкайд аймшигтай газар хөдлөлт болж магадгүй хэмээн Япончууд таамаглан бэлтгэж байна. Үндэсний Одон орон, чичирхийлэл судлалын төвийн баримжаалж байгаагаар газар хөдлөлийн төв нь газар дороос рихерийн шаталбараар 8,0 балл байж магадгүй гэнэ. Ийм тохиолдолд 320 мянган хүн амь үрэгдэж, бас 340 орчим мянган хүн эрсдэлийн бүсэд үлдэх гэнэ. Үнэхээр газар ингэж хөдөлбөл 2,4 сая барилга байшин нурж, эдийн засгийн хохирол нь 220 триллион иен буюу 1,8 триллион ам.доллар болох юм байна. 100-150 жилд нэг удаа тохиодог ийм аймшигт газар хөдлөлийн хамгийн сүүлчийнх нь 1946 онд тохиож зургаан метрийн өндөртэй цунами үүссэнээс 36 мянган орон сууц эвдэрч 1300 хүн амь үрэгдэн, 205 мняган хүн бэртэж гэмтэж байсан юм байна.
Ийм болохоор японы засгийн газар ийм аюулаас урьдчилан сэргийлж цагдаагийн болон гал унтраах, аврах анги, үндэсний гвардийн 137 мянган ажилтныг бэлтгэх, сүйрлийн бүсэд ажиллахад дадлагажуулах, мөн цунами үүсэхэд байгууллага, ард иргэд ямар бэлтгэлтэй байхыг зааварчилсан төлөвлөгөө гаргажээ. Тун ойрын үед энэ төлөвлөгөө Байгалийн гамшгийн аулаасм урьдчилан сэргийлэх Төв зөвлөлд очиж батлагдах юм байна.
Японы зүүн Хонся аралд Номхон далай дахь Нанкайд аймшигтай газар хөдлөлт болж магадгүй хэмээн Япончууд таамаглан бэлтгэж байна. Үндэсний Одон орон, чичирхийлэл судлалын төвийн баримжаалж байгаагаар газар хөдлөлийн төв нь газар дороос рихерийн шаталбараар 8,0 балл байж магадгүй гэнэ. Ийм тохиолдолд 320 мянган хүн амь үрэгдэж, бас 340 орчим мянган хүн эрсдэлийн бүсэд үлдэх гэнэ. Үнэхээр газар ингэж хөдөлбөл 2,4 сая барилга байшин нурж, эдийн засгийн хохирол нь 220 триллион иен буюу 1,8 триллион ам.доллар болох юм байна. 100-150 жилд нэг удаа тохиодог ийм аймшигт газар хөдлөлийн хамгийн сүүлчийнх нь 1946 онд тохиож зургаан метрийн өндөртэй цунами үүссэнээс 36 мянган орон сууц эвдэрч 1300 хүн амь үрэгдэн, 205 мняган хүн бэртэж гэмтэж байсан юм байна. Ийм болохоор японы засгийн газар ийм аюулаас урьдчилан сэргийлж цагдаагийн болон гал унтраах, аврах анги, үндэсний гвардийн 137 мянган ажилтныг бэлтгэх, сүйрлийн бүсэд ажиллахад дадлагажуулах, мөн цунами үүсэхэд байгууллага, ард иргэд ямар бэлтгэлтэй байхыг зааварчилсан төлөвлөгөө гаргажээ. Тун ойрын үед энэ төлөвлөгөө Байгалийн гамшгийн аулаасм урьдчилан сэргийлэх Төв зөвлөлд очиж батлагдах юм байна.
0 Сэтгэгдэл





















