Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
АНУ-ын Үндэсний Аюулгүй байдлын агентлаг руу хүмүүс халдлаа
АНУ-ын Мерилэнд мужийн Форт-Миде дэх Үндэсний Аюулгүй байдлын агентлагийн албан байр луу хоёр зэвсэглэсэн этгээд авто машинаар нэвтрэхийг оролдсон хэрэг гарсан байна. Аюулгүйн албаны ажилтнууд тэднийг саатуулах гэж гал нээснээр нэг нь амь алдаж, нөгөө нь шархадсаныг баривчиллаа гэж CNN агентлаг дамжууллаа.
Тэдний унаж явсан, хулгайд алдагдсан Ford Escape машинд үзлэг хийх үеэр зэвсэг, хар тамхи илэрсэн байна. Үүний зэрэгцээ дайрагчдын нэг нь эмэгтэй хүний хувцас өмссөн байжээ.
Холбооны мөрдөх товчоо энэ хэргийг шалгаж эхэлсэн байна. Тэдний үзэж байгаагаар энэ хэрэг терроризмтой холбоогүй гэнэ.
Энэ сар гарсаар ийм хэрэг хоёр дахиа гарч байгаа юм байна. Гуравдугаар сарын эхээр мөн энэ байр луу буудах гэсэн нэгэн эрэгтэйг саатуулсан юм. Энэ хүн хоёрдугаар сард бас Нью-Хэмпшир мужийн Хановео хотод худалдааны төвд гал нээж байсан хүн байсан юм.
АНУ-ын Мерилэнд мужийн Форт-Миде дэх Үндэсний Аюулгүй байдлын агентлагийн албан байр луу хоёр зэвсэглэсэн этгээд авто машинаар нэвтрэхийг оролдсон хэрэг гарсан байна. Аюулгүйн албаны ажилтнууд тэднийг саатуулах гэж гал нээснээр нэг нь амь алдаж, нөгөө нь шархадсаныг баривчиллаа гэж CNN агентлаг дамжууллаа. Тэдний унаж явсан, хулгайд алдагдсан Ford Escape машинд үзлэг хийх үеэр зэвсэг, хар тамхи илэрсэн байна. Үүний зэрэгцээ дайрагчдын нэг нь эмэгтэй хүний хувцас өмссөн байжээ.
Холбооны мөрдөх товчоо энэ хэргийг шалгаж эхэлсэн байна. Тэдний үзэж байгаагаар энэ хэрэг терроризмтой холбоогүй гэнэ.
Энэ сар гарсаар ийм хэрэг хоёр дахиа гарч байгаа юм байна. Гуравдугаар сарын эхээр мөн энэ байр луу буудах гэсэн нэгэн эрэгтэйг саатуулсан юм. Энэ хүн хоёрдугаар сард бас Нью-Хэмпшир мужийн Хановео хотод худалдааны төвд гал нээж байсан хүн байсан юм.
0 Сэтгэгдэл





















