Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
“Лалын улс” бүлэглэлийн тэргүүн залуухан герман бүсгүйтэй гэрлэжээ
“Лалын улс” террорист зэвсэгт бүлэглэлийн нууц удирдагч Абу Бакр аль-Багдади тэдэнтэй нэгдэхээр саяхан сайн дураараа очсон залуухан герман бүсгүйтэй гэрлэсэн хэмээн Нинвии хот дахь эх сурвалж мэдээллээ хэмээн africanmanager.com сайтад бичжээ.
Герман бүсгүй зэвсэгт бүлэглэлийнхнийг Ирак руу довтлохын өмнөхөн Сирид байхад нь тэдэнтэй нэгдсэн юм байна.
Аль Багдадийн гэрлэсэн тухайд германы тусгай алба нийтдээ 70 герман эмэгтэй сайн дураараа энэ зэвсэгт бүлэглэлд нэгдсэн хэмээн мэдэгдсэнээс гурав хоногийн дараа тодорхой болсон юм. Энэ эмэгтэйчүүдийн арим нь бүр насанд хүрээгүй хүүхэд гэнэ.
Эх сурвалж бас “Лалын улс” бүлэглэлийн тэргүүн шинэ эхнэртээ зэвсэгт дайчдынхаа эмэгтэйчүүдийнхээ жигүүрийг удирдах эрх өгсөн гэжээ. “Лалын улс” бүлэглэлийн тэргүүн хоёр эхнэртэй байсан, тэдний нэгийг Ливанд орох гэж байхад нь өнгөрсөн арванхоёрдугаар сард баривчилсан хэмээн Ливаны БХЯ мэдэгдсэнийг хэвлэлүүд бичсэн. Түүнийг өөр хүний нэрээр явж байхад нь гадаадын тусгай албадын зөвшөөрлөөр баривчилсан гэж Ливаны гол сонин болох Al Safir мэдээлжээ.
Тэд гeрман үндэстэн бишээ , цагаачилж очисон турк , араб гаралтай эмэгтэйчүүд ,
“Лалын улс” террорист зэвсэгт бүлэглэлийн нууц удирдагч Абу Бакр аль-Багдади тэдэнтэй нэгдэхээр саяхан сайн дураараа очсон залуухан герман бүсгүйтэй гэрлэсэн хэмээн Нинвии хот дахь эх сурвалж мэдээллээ хэмээн africanmanager.com сайтад бичжээ. Герман бүсгүй зэвсэгт бүлэглэлийнхнийг Ирак руу довтлохын өмнөхөн Сирид байхад нь тэдэнтэй нэгдсэн юм байна.
Аль Багдадийн гэрлэсэн тухайд германы тусгай алба нийтдээ 70 герман эмэгтэй сайн дураараа энэ зэвсэгт бүлэглэлд нэгдсэн хэмээн мэдэгдсэнээс гурав хоногийн дараа тодорхой болсон юм. Энэ эмэгтэйчүүдийн арим нь бүр насанд хүрээгүй хүүхэд гэнэ.
Эх сурвалж бас “Лалын улс” бүлэглэлийн тэргүүн шинэ эхнэртээ зэвсэгт дайчдынхаа эмэгтэйчүүдийнхээ жигүүрийг удирдах эрх өгсөн гэжээ. “Лалын улс” бүлэглэлийн тэргүүн хоёр эхнэртэй байсан, тэдний нэгийг Ливанд орох гэж байхад нь өнгөрсөн арванхоёрдугаар сард баривчилсан хэмээн Ливаны БХЯ мэдэгдсэнийг хэвлэлүүд бичсэн. Түүнийг өөр хүний нэрээр явж байхад нь гадаадын тусгай албадын зөвшөөрлөөр баривчилсан гэж Ливаны гол сонин болох Al Safir мэдээлжээ.
0 Сэтгэгдэл
2015.12.16





















