Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Итали эмч хүний толгой шилжүүлэн суулгах мэс засал хийнэ гэнэ

                                Италийн мэс засалч Сержио Канавера

Италийн мэс засалч Сержио Канавера нуруу нугасны өвчнөөр шаналж байгаа оросын нэртэй программ зохиогч Валерий Спиридоновын толгойг өөр биед залгах мэс засал хийнэ гэснийг өвчтөн өөрөө зөвшөөрлөө хэмээн The Daily Mail мэдээлжээ.
“Би профессор Канаверогийн судалгааны ажлын тухай уншаад хоёр жилийн өмнө захидал бичиж энэ мэс заслаа надад хийнэ үү гэж санал тавьсан юм. Би хэзээ ч уулзаж байгаагүй, зөвхөн электрон шуудангаар л харилцдаг” гэж Спиридонов хэлж байна.
ОХУ-ын Владимир хотод амьдардаг 30 настай Спиридонов мэс засал амжилттай болно хэмээн эмчид итгэж байгаагаа бас хэлжээ. Түүний бие өдрөөс өдөрт муудсаар байгаа болохоор толгой шилжүүлэн суулгах нь л түүний ганц найдлага гэж хэлжээ.

                                                Валерий Спиридонов

Эмч Канарева харин түүний толгой, нугас шилжүүлэн суулгах мэс заслын гол туршилт нь энэ орос эр болно, харин донор нь биеийн бусад хэсэг нь эрүүл ч зөвхөн тархины өвчнөөр нас барсан хүн байх болно гэж хэлсэн байна. 36 цаг үргэлжлэх энэ мэс засал 7,5 сая фунт стерлингээр үнэлэгдэж байна.
Толгой шилжүүлэн суулгах мэс заслыг өмнө нь сармагчин дээр туршсан  ч тэр нь найман хоногийн дараа нас барж байсан юм.
Үүнтэй зэрэгцээд Канаверийн энэ мэс заслыг нийгэм, мэргэжлийн олон эмч таашаахгүй янз бүрийн хүний эд эрхтэн нийлүүлэн бүтээсэн Франкенштейн киноны баатар шиг болно хэмээн шүүмжилж байна.
“Би л бол ийм мэс засал хийхийг хүсэхгүй. Үхлээс долоон дор өчнөөн зүйл байдаг ч гэлээ би үүнийг хэн нэгэн дээр туршихгүй байсан” гэж Америкийн тархины мэс заслын нийгэмлэгийн тэргүүн Хант Блатьер CNN-д ярьжээ. Сармагчин дээр хийсэн туршилт нь ийм мэс заслыг хүн дээр хийх баталгаа болохгүй гэж тэр бас хэлсэн байна. Италийн мэс засалч хүний толгой шилжүүлэн суулгах энэ мэс заслаа 2016 онд хийнэ гэсэн ч яг тодорхой хугацаа хэлээгүй байна.
Хэрэв түүний мэс засал амжилттай болбол өөр хүний бие дээр ажиллах анхны толгой нь оросын программ зохиогч Спиридонов болох юм.
0 Сэтгэгдэл
"Эрдэмтэн Доуэлийн толгой"
Нэрийг нь санахгүй байна Оросын нэг эрдэмтэний толгой нэртэй зөгнөл зохиол байдаг юм Зөгнөл зохиол заавал биелэгдэх тавилантай
"Эрдэмтэн Доуэлийн толгой"
хэрэв бүтвэл хөшөөг нь цул алтаар цутгаж босгоно.
Хамгийн их уншсан