Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Хятад улс Эверестийн доогуур төмөр замын хонгил барина гэнэ
Хятад улс Төвдийн төмөр замыг цааш нь Балбатай холбох боломжийг судалж байна. Хэрэв ийм төмөр зам барих бол энэ зам дэлхийн дээвэр гэдэг Эверест буюу Жомолунгмагийн доогуур гарах болж дэлхийн хамгийн өндөр уулын доогуур төмөр замын хонгил барих юм гэж The Guardian мэдээлжээ.
Балбын хүсэлтээр энэ төслийн бэлтгэл ажил хэдийнээ эхэлсэн гэж Хятадын төмөр замын тээврийн академийн шинжээч Ван Меньшу хэлсэн байна. “Төмөр зам мэдээж Жомолунгма уулын доогуур гарах болохоор барилгачид хэд хэдэн том хонгил барих шаардлагатай болно” гэж тэр хэлсэн байна. Ийм шулуун төмөр зам баривал галт тэрэг 120 км цагийн хурдтай зорчих юм байна. Өнөөдөр Хятад-Балбын хооронд төмөр замын харилцаа байхгүй юм.
Өнгөрсөн 10 жилд Хятадын тавьсан Цинхай-Төвдийн төмөр зам нь манай гаригийн хамгийн өндөрт байдаг зам юм. Энэ замын бараг 80 хувь нь болох 960 км зам далайн төвшнөөс 4000 метрийн өндөрт байдаг юм.
Хятад улс Төвдийн төмөр замыг цааш нь Балбатай холбох боломжийг судалж байна. Хэрэв ийм төмөр зам барих бол энэ зам дэлхийн дээвэр гэдэг Эверест буюу Жомолунгмагийн доогуур гарах болж дэлхийн хамгийн өндөр уулын доогуур төмөр замын хонгил барих юм гэж The Guardian мэдээлжээ. Балбын хүсэлтээр энэ төслийн бэлтгэл ажил хэдийнээ эхэлсэн гэж Хятадын төмөр замын тээврийн академийн шинжээч Ван Меньшу хэлсэн байна. “Төмөр зам мэдээж Жомолунгма уулын доогуур гарах болохоор барилгачид хэд хэдэн том хонгил барих шаардлагатай болно” гэж тэр хэлсэн байна. Ийм шулуун төмөр зам баривал галт тэрэг 120 км цагийн хурдтай зорчих юм байна. Өнөөдөр Хятад-Балбын хооронд төмөр замын харилцаа байхгүй юм.
Өнгөрсөн 10 жилд Хятадын тавьсан Цинхай-Төвдийн төмөр зам нь манай гаригийн хамгийн өндөрт байдаг зам юм. Энэ замын бараг 80 хувь нь болох 960 км зам далайн төвшнөөс 4000 метрийн өндөрт байдаг юм.
0 Сэтгэгдэл





















