Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Украинд коммунизмын үеийн хөшөөнүүдийг буулгасаар байна
Аугаа их ялалтын баяр ойртож байгаа энэ үед Украйны баруун нутгийн Ровенск мужийн Повча сууринд байсан зөвлөлтийн алдарт тагнуулч Николай Кузнецовын хөшөөг буулгаж оронд нь украины туг хатгажээ гэж Украины коммунист нам мэдээлсэн байна.

Дөрөвдүгээр сарын 11-нд бас Харьковт зөвлөлт гүржийн большевик, хувьсгалч Серго Орджоникидзе, хувьсгалч Николай Руднев, Яков Свердлов нарын хөшөөг буулгасан юм. Энэ гурван хүн дэлхийн хөдөлмөрчдийн их багш, ленинизмыг үндэслэгч, коммунизмын дууч Владимир Лениний хамтран зүтгэгч байсан юм.

Дөрөвдүгээр сарын 9-нд Украины парламент Дээд Рада Коммунизм болон нацизмын дэглэмийн тухай бэлгэ тэмдэг ашиглах, түгээн дэлгэрүүлэхийг хориглосон хууль баталсан юм. Хуулинд байгууллага, худалдааны марк тэмдэгт зөвлөлтийн нэр томъёо ашиглахыг хориглож тус улсын 25 хотод зөвлөлтийн үед өгсөн нэрийг өөрчилж түүхэн нэрийг нь буцаан олгох асуудал ч бас оржээ.

0 Сэтгэгдэл