Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Өвөр байгальд сууцны 487 байшин шатаад байна
Өвөр байгальд гарсан түймрийн улмаас орон сууцны 203, зуслангийн 284 байшин өртөж шатаад байна гэж хязгаарын амбан захирагч Константин Ильковский ОХУ-ын Онцгой байдлын яамны гал түймрийн хяналтын улсын ахлах байцаагч Борис Борзовт танилцуулсан байна. Энэ барилгууд тус хязгаарын 12 районы 18 суурин газарт байжээ.

Дөрөвдүгээр сарын 13-наас Өвөр Байгалийн хязгаарт хүчтэй салхилж ойн түймэр дэгдэн хоёрхон хоногийн дотор 57 мянган га талбайг хамраад одоо хятадын Өвөр монголын өөртөө засах орны нутагт ороод байгаа юм.
Түймрийн улмаас хоёр хүн амь үрэгдэж,20 гаруй хүн эмнэлгийн тусламж авчээ. Түймэрт 85 байгууламж, иргэдийн 50 гаруй авто машин шатжээ. Түймрийн улмаас учирсан хохирлыг одоогоор 3,2 сая доллар боллоо гэж тооцож байна. Түймэр унтраахаар 660 нэгж ажиллаж байна.

0 Сэтгэгдэл