Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Оросын Архангельскт хэн харвасан нь үл мэдэгдэх пуужин унажээ

Өнгөрсөн лхагва гарагт ОХУ-ын Архангельск мужид Плесецк буудлаас хөөргөсөн нэг дуужин 10 орчим км яваад Холмогорскийн рйаоын Заболотье тосгоны дэргэд унасан байна. Хамгийн хачирхалтай нь энэ пуужинг хэн хөөргөсөн нь мэдэгдэхгүй, тусгай комисс одоо нөхцөл байдлыг тодруулахаар шалгаж байгаа юм байна гэж “Интерфакс” агентлаг мэдээлжээ.
“Цэргийн хөөргөх буудлын удирдлага, пуужинт цэргийн төлөөлөгчид ч ийм пуужин хөөргөсөн нь амжилтгүй болсон тухай мэдээлэхгүй, няцааж байна. Зенитийн удирдлагатай балластик пуужинг хэн яах гэж хөөргөсөн нь өнөө болтол тодорхойгүй байна. Энэ бүхэнд одоо ажиллаж байгаа тусгай комисс л хариу өгөх байх” гэж эх сурвалж хэлжээ.
Түүнийхээр бол ”Тополь”, “Ярс” зэрэг хатуу түлшт пуужин боловсруулж байгаа Москвагийн хүрээлэнгийнхэн ч сүүлийн үед Плесецкийн хөөргөх талбайгаас туршилтын пуужин хөөргөөгүй гэнэ.
Унасан энэ пуужингийн түлш нь ард иргэдэд ямар нэгэн аюул учруулахгүй гэж Онцгой байдлын яам мэдээлж байна.
sogtuu oros tsereg xa xa

0 Сэтгэгдэл
2015.04.26