Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Мексикийн оюутнууд мужийн конгрессын ордонг сүйтгэлээ

Мексикийн баруун нутгийн Герреро мужийн Чилпансинго хотод багш оуютнууд жагсч энэ сүүлдээ эмх замбараагүй байдал болон хувирч мужийн конгрессын ордны нутаг дэвсгэрт дайран орж хэд хэдэн авто машин шатаасан байна.
Жагсагчид парламентын ордны дэргэд байсан машинуудыг булаан авч шатаагаад зохицуулахаар ирсэн цагдаагийнхантай мөргөлджээ. Хууль сахиулагчид хариуд нь нулимс асгаруулагч хий ашигласан бол жагсагчид чулуу, шил, шатаагч бодис шидэлсэн байна.
Жагсагчдаас хүн саатуулсан эсэх талаар мексикийн эрх баригчид мэдээлээгүй байна.

Өнгөрсөн оны есдүгээр сард энэ мужийн Игуала тойрогт хэдэн арван оюутныг хулгайлсныг мөрдөн шалгах ажил удааширч байгааг эсэргүүцэн багш оюутнууд ийн эсэргүүцлээ илэрхийлэн сүүлийн үед ойр ойрхон жагсах болоод байгаа юм. Тэр үед авлигад автсан цагдаа, зэвсэглэсэн гэмт хэрэгтнүүд жагссан оюутнуудын эсрэг гал нээснээр зургаан оюутан амь алдаж, 25 хүн гэмтэж шархдан, 43 залуу ор сураггүй алга болсон юм.

Мөрдөн шалгах явцад цагдаагийнхан залуусыг гэмт хэргийн “Геррерос унидос” бүлэглэлийнхэнд шилжүүлэн өгч тэд нь оюутнуудыг буудан алаад шатаасан гэсэн юм. Ганцхан алга болсон залуусын эцэг эх, оюутны байгууллагын төлөөлөгчид үүнд итгэхгүйгээр эрх бариигчдаас энэ хэргийг мөрдөн шалгаж, залуусыг эрэх ажиллагааг зүргэлжлүүлэх хэрэгтэй хэмээн шаардаж жагссаар байгаа юм.

0 Сэтгэгдэл