Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Оросын “Шөнийн чоно” байкерууд Польшийн хил давж чадсангүй
Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулж зөвлөлтийн дайчдын ялалт байгуулсан Москва-Берлин гэсэн замаар туулах гэсэн оросын байкеруудын “Шөнийн чоно” клубын мотоциклчдыг Польшийн хилчид хилээрээ нэвтрүүлээгүй байна. Энэ талаар Польшийн хил хамгаалалтын Надбужаньскийн салбарын хэвлэлийн нарийн бичгийн дарга Дариуш Сеницкий мэдээлсэн байна.
Түүний мэдээлснээр бол 10 мотоциклчдоос бүрдсэн хэсэг “Алдрын зам” нэртэй дурсгалын аяллын хүрээнд хил нэвтрэхээр иржээ. Тэд эх орны дайны ялалтын ойд зориулан аялж яваа гэж улсын хил давахаар ирсэн гэж албаны хүн мэдээлсэн байна.
Польшийн хил дээр оросын байкерууд хэдэн цагаар саатлаа. Аялалд оролцогчид “Амьд сэтгүүл”-д мэдээлснээр бол мотоциклч бүрийг нэг бүрчлэн асууж “байцаасан” гэнэ. “Польшийн хил дээр байна. Хэнийг ч нэвтрүүлэхгүй байна. Хилийн алба, гаалийн хүмүүс хүн нэг бүрийг нэг нэгээр нь дуудан шалгаж асууж байна. Хүн бүрээс нарийн тодорхой асууж байна. Хаашаа явж байгаа юм, яах гэж, хаана зогсох юм, хэдэн хүнтэй явж байна гэх мэтээр асууж байна” гэж байкеруудын төлөөлөл утсаар мэдээлжээ.
Үүний зэрэгцээ Польшийн хилийн Тересполийн боомт дээр польшийн хэдэн зуун мотоциклчид оросын “Шөнийн чоно” клубынхэнтэй хамтдаа улсынхаа нутгаар аялахаар хүлээж байна гэж оросын хэвлэл мэдээлж байгаа ч энэ нь батлагдаагүй байна.
Чухамдаа дэлхийн хоёрдугаар дайны эхэн үеэр Зөвлөлт холбоот улс Польшийг фашист Германтай хуваан эзэлж, польшийн эх оронч олон мянган офицерыг хэлмэгдүүлэн цаазалсан хэргийн төлөө өнөө хэр польшиуд оросуудад дургүй байдаг юм. Үүний дээр энэ эмгэнэлт явдлын дурсгалын цогцолбор нээх ёслолд оролцохоор явсан Польшийн Ерөнхийлөгч Лех Качиньский түүний эхнэр Мария Качиньская, польшийн нэртэй улстөрч, цэргийн дээд командлалын албан тушаалтан, олон нийтийн зүтгэлтэн 88 хүнтэй нисэх онгоц оросын Смоленск- Северный нисэх буудалд осолдож багийн 8 хүнтэйгээ амь алдсан нь польшиудын сэтгэлд өнөө хэр хар толбо болон оросуудын талаар таагүй ул мөр үлдээсэн нь ийн үргэлжилж байгаа юм.
Энэ ослын талаар янз бүрийн таамаг байдаг, тал талаас шинжээчид, мэргэжлийн хүмүүс томилон ажилласаар байгаа ч оросын тал онгоцны осол гэсээр өнөө хүрч байгаа юм.

2004 онд ОХУ-ын цэргийн ерөнхий прокурорын газрын мөрдөн шалгалтаар тухайн үеийн Зөвлөлт холбоот улсын Дотоод хэргийн ардын комиссариатын газрын тушаалаар польшийн цэргийн 14542 албан хаагчийг цэргийн гэмт хэрэг гэсэн хэргээр буудан алсан гэж тогтоосон юм. Гэхдээ энэ бол зөвхөн оросын талын дүгнэлт. Үнэн хэрэгтээ Зөвлөлт холбоот Улс, Герман хоёр Польш улсын хуваан авч, улс эх орныхоо төлөө гэсэн польшийн офицер дайчдыг Катыньд бөөнөөр нь хорьж байгаад Зөвлөлтийн дотоод хэргийн ардын комиссариатын дайчид нэг нэгээр нь шилэн хүзүү рүү нь буудаж цаазлан бах таваа хангасан байдаг юм.
2010 онд ОХУ-ын ерөнхийлөгч байсан Д.А.Медведев “Катыны эмгэнэл нь И.Сталин түүний хамтран зүтгэгчдийн үйлдсэн гэмт хэргийн ул мөр. Энэ талаар Оросын төр байр сууриа хэдийнээ илэрхийлсэн” гэж мэдэгдсэн юм. 2010 оны арваннэгдүгээр сарын 26-нд ОХУ-ын Төрийн Дум “Катыны эмгэнэл нь Сталин болон түүний дэглэм, хамтран зүтгэгч, зөвлөлтийн бусад удирдагч нарын үйлдсэн гэмт хэрэг мөн” гэж хүлээн зөвшөөрсөн юм.
Харамсалтай нь Путин болон өнөөгийн ОХУ-ын удирдагчид үүнийг үл ойшоон дэлхийн хоёрдугаар дайны үед Оросууд Польшийг германы фашистуудаас чөлөөлсөн мэтээр зүтгэж үүнийгээ алдар гавьяа мэтээр бодон мотоциклчдыг Польшийн нутгаар аялуулах нь зөв гэсээр байгаа юм.
“Аугаа их ялалтын ойг тохиолдуулан явж байгаа мотоциклчдыг польшийн нутгаар аялуулахыг эсэргүүцсэн Польшийн засгийн газрын шийдвэр нь хамгийн таагүй үйл явдал юм” гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны мэдээлэлд дурджээ.
Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулж зөвлөлтийн дайчдын ялалт байгуулсан Москва-Берлин гэсэн замаар туулах гэсэн оросын байкеруудын “Шөнийн чоно” клубын мотоциклчдыг Польшийн хилчид хилээрээ нэвтрүүлээгүй байна. Энэ талаар Польшийн хил хамгаалалтын Надбужаньскийн салбарын хэвлэлийн нарийн бичгийн дарга Дариуш Сеницкий мэдээлсэн байна. Түүний мэдээлснээр бол 10 мотоциклчдоос бүрдсэн хэсэг “Алдрын зам” нэртэй дурсгалын аяллын хүрээнд хил нэвтрэхээр иржээ. Тэд эх орны дайны ялалтын ойд зориулан аялж яваа гэж улсын хил давахаар ирсэн гэж албаны хүн мэдээлсэн байна.

0 Сэтгэгдэл