Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Балбын газар хөдлөлөөр найман сая хүн нэрвэгджээ
Балбад болсон хүчтэй газар хөдлөлийн гамшиг нийт найман сая хүн нэрвэгдээд байгаагийн 1,4 саяд нь хүнсний нэн яаралтай тусламж хэрэгтэй байна гэж НҮБ мэдэгдлээ.
Олон улсын байгууллага, улс орнуудаас хүмүүнлэгийн тусламж очсоор байгаа ч өнөө хэр эмнэлгийн тоног төхөөрөмж, хүнс хоол, талийгаачдыг хийх уут хүрэлцэхгүй байна. Нас барсан хүний тоо 4310 хүрлээ гэж Засгийн газар мэдээллээ.
Өнгөрсөн бямба гарагт тус улсад 7,8 магнитудын хүчтэй газар хөдөлж нийслэл Катмандуд олон барилга байшин нурсан бол хөдөө нутагт илүү их нэрвэгджээ.
Бэртэж гэмтсэн хүний тоо 8000 хүрлээ гэж Балбын Дотоод хэргийн яам мэдээлж байна. Балба болон хөрш орнуудад өнөө хэр газар доорхи түлхэлт үргэлжилсээр байна. Нийслэл Катмандуд хүмүүс гурав дахь хоногтоо гэртээ орохоос эмээн гадаа хонож байна.
Цэвэр ус, хүнс дутагдаж, цахилгаан эрчим хүчгүй байгаагаас халдварт өвчин дэлгэрэх вий гэсэн айдас дагуулж байна.
Балбад сүүлийн 81 жил тохиогоогүй энэ гамшгийн улмаас Эверест ууланд хөрс гулган 18 уулчин амь алджээ. Үүний зэрэгцээ 200 хүн өндөр ууланд гадаад ертөнцөөс тусгаарлагдаад байгаа юм. Даваа гарагт тэднээс зөвхөн 60 хүнийг л нисдэг тэргээр аварчээ.
Балбын засгийн газар гадаад орнуудаас дулаан хөнжлөөс аваад нисдэг тэрэг, эмч, жолооч ирүүлэхийг хүссэн байна.
“Гадаад орнуудаас бид хүмүүнлэгийн тусламж, эмч нарын баг, нэн шаардлагатай эм хэрэгсэл хүсч байна. Энэ гамшгийн үнэлгээ өгөх мэргэжлийн шинжээчид ч хэрэгтэй байна” гэж Балбын хүнд сурталтай тэмцэх албаны тэргүүн Лила Манит Паудель мэдэгджээ.
Балбад болсон хүчтэй газар хөдлөлийн гамшиг нийт найман сая хүн нэрвэгдээд байгаагийн 1,4 саяд нь хүнсний нэн яаралтай тусламж хэрэгтэй байна гэж НҮБ мэдэгдлээ. Олон улсын байгууллага, улс орнуудаас хүмүүнлэгийн тусламж очсоор байгаа ч өнөө хэр эмнэлгийн тоног төхөөрөмж, хүнс хоол, талийгаачдыг хийх уут хүрэлцэхгүй байна. Нас барсан хүний тоо 4310 хүрлээ гэж Засгийн газар мэдээллээ.

0 Сэтгэгдэл