Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ
"Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо.
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна
Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ
Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ
ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина
ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Вьетнамын дайн дууссаны 40 жил, тоо баримт

Вьетнамын дайн төгсч эх орноо нэгтгэсний 40 жилийн ойн баяр дээр Вьетнамын ерөнхий сайд Нгуен Тан Зак “Энэ дайны үеэр АНУ тоо томшгүй гэмт хэрэг үйлдэн улс орон, хүн ардад хэмжээлшгүй хохирол учруулсан юм гэж хэлсэн байна.
Хүйтэн дайны үеинй хамгийн чухал үйл явдлын нэг байсан 1964-1975 оны Вьетнамын дайн нь Зүүн өмнөд Азийн хөгжилд ихээхэн тушаа болсон юм. Энэтхэг хятадын хойг дахь зэвсэгт тэмцэл 1960 оны сүүлчээс 1975 оны дөрөвдүгээр сарын 30 хүртэл 14 жил үргэлжилсэн юм. АНУ-ын зүгээс Вьетнамд вяуулсан цэргийн ажиллагаа яг найман жил үргэлжилжээ.
1975 оны хаврын аугаа их ялалт манай орны түүх, үндэстний чухал хуудас юм. Энэ баярын үеэр бид социалист орнууд ялангуяа Зөвлөлт холбоот улс, хятад улсад гүн талархлаа дэвшүүлэхийг хүсч байна” гэж ерөнхий сайд хэлжээ.
Вьетнамын дайны тухай тоо баримтууд

1. Коммунист умард Вьетнам, америкийн дэмжлэгтэй өмнөд Вьетнам хоёрын дайн үндсэндээ 1955 онд эхэлснэ гэж болно. Шинэхэн үеийн түүхэнд томоохонд орох энэ зэвсэгт тэмцэл бараг 20 жил үргэлжилж 1975 оны дөрөвдүгээр сарын 30-нд Сайгоны дэглэм унаснаар эцэс болсон. АНУ энэ дайнд албан ёсоор 1964 оны наймдугаар сард орж америкийн хамгийн сүүлчийн цэрэг 1973 оны гуравдугаар сарын сүүлчээр Вьетнамыг орхин гарсан байна.
2. 1965-1975 онд АНУ энэ дайнд нийтдээ 111 тэрбум доллар зарцуулсан байдаг.
3. Байлдааны бүх ажиллагаанд АНУ-ын 2,7 сая цэргийн албан хаагч оролцсон нь өөрийнхөө үеийнхний бараг 10 хувьд хүрсэн юм. Вьетнамд байлдаж байсан америкинй гурван цэргийн хоёр нь сайн дураараа очиж байлдсан байдаг юм.
4. Америкийн нэг цэрэг Вьетнамдп дунджаар жилд 240 хоног байлдаж байжээ. Америкчууд хар арьстнуудыг вьетнамд золиос болгож байсан гэсэн яриа байдаг ч үнэн хэрэгтээ амь үрэгдсэн бүх цэргийн 86 хувь нь цагаан арьстан байсан юм.
5. Энэ дхайны үеэр америкийн 58 мянган цэрэг амь үрэгдэж 300 мянга гарй хүн шархадсан бол 1874 хүн сураггүй алга болсон юм.
6. Вьетнамд амь үрэгдсэн цэргүүдийн дундаж нас 23 нас, нэг сар байдаг. Амь үрэгдэгсдийн 61 хувь нь 21 нас хүрээгүй залуучууд байжээ. 11465 нь 20 нас ч хүрээгүй байсан гэдэг. Энд амь үрэгдэгсдийн хамгийн залуу цэрэг 16 настай байсан бол хамгийн ахмад нь 62-той байжээ.
7. Энэ дайны үеэр АНУ химийн зэвсэг хэрэглэсний уршгаар вьетнамын 500 мянган хүүхэд генийн өөрчлөлттэй төрсөн байдаг. Хорт бодис Вьетнамын газар нутгийн 14 хувьд тархжээ.
8. Сайгоны дэглэм унасны дараа Өмнөд Вьетнамын хоёр сая хүн эх орноо орхин АНУ, Канад, Франц, Австралид цагаачилсан байна.
9. Вьетнамд байлдаж явсан америкийн ахмад дайчдын 90 хувь нь энэ дайнд оролцсоноороо бахархдаг гэнэ.
10. Умард Вьетнамаас 1,1 сая хүн амь үрэгдсэн бол 600 мянган хүн шархдаж гэмтжээ. Умард Вьетнамын талд байлдсан Хятадын цэргүүдээс нэг мянган хүн, Зөвлөлт холбоот улсын 16 цэрэг амь үрэгдсэн байдаг.
11. Энэ дайны жилүүдэд америкчууд Вьетнамын дээрээс 6 сая 727 мянга 084 тонн бөмбөг хаяжээ. Харин Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд фашист Герман нийтдээ 2,7 сая тонн бөмбөг л хаясан байдаг.
Дээрх гурван хар мал минь эмээ уу
вьетнамийн 4 сая гаруй хүн үхсэн..америкт дайныг эсэргүүцсэн жагсаал болоогүй байсан бол америкчууд вьетнамчуудыг хүйс тэмтрэх байсан..дайныг эсэргүүцсэн жагсаалд жонн леннон хүртэл оролцож байсан нь үхэх шалтгаан нь болсон гэсэн..
Оросын пуужингийн цэрэг АНУ-ын онгоцыг буудаж, нисгэгчид нь вьетнамчуудад зөвлөж байсан юм.
Оросууд туслаж, аварсан гэж баяр хүргэсэн юм, тэнэг минь. Түүх унш.хар малаа. Тэгээгүй байж бүү өрсөн дуугарч бай
orosoos erdoo 16 tserge xusen genee, xujaagaas 1000 , tegeed yagaad orosuudad bayr xurgeed baigaa yum boloo, oorsdiinxoo ard tumen daichiddaa l bayr xurgemeer yum,

Вьетнамын дайн төгсч эх орноо нэгтгэсний 40 жилийн ойн баяр дээр Вьетнамын ерөнхий сайд Нгуен Тан Зак “Энэ дайны үеэр АНУ тоо томшгүй гэмт хэрэг үйлдэн улс орон, хүн ардад хэмжээлшгүй хохирол учруулсан юм гэж хэлсэн байна.
Хүйтэн дайны үеинй хамгийн чухал үйл явдлын нэг байсан 1964-1975 оны Вьетнамын дайн нь Зүүн өмнөд Азийн хөгжилд ихээхэн тушаа болсон юм. Энэтхэг хятадын хойг дахь зэвсэгт тэмцэл 1960 оны сүүлчээс 1975 оны дөрөвдүгээр сарын 30 хүртэл 14 жил үргэлжилсэн юм. АНУ-ын зүгээс Вьетнамд вяуулсан цэргийн ажиллагаа яг найман жил үргэлжилжээ.
1975 оны хаврын аугаа их ялалт манай орны түүх, үндэстний чухал хуудас юм. Энэ баярын үеэр бид социалист орнууд ялангуяа Зөвлөлт холбоот улс, хятад улсад гүн талархлаа дэвшүүлэхийг хүсч байна” гэж ерөнхий сайд хэлжээ.
Вьетнамын дайны тухай тоо баримтууд

1. Коммунист умард Вьетнам, америкийн дэмжлэгтэй өмнөд Вьетнам хоёрын дайн үндсэндээ 1955 онд эхэлснэ гэж болно. Шинэхэн үеийн түүхэнд томоохонд орох энэ зэвсэгт тэмцэл бараг 20 жил үргэлжилж 1975 оны дөрөвдүгээр сарын 30-нд Сайгоны дэглэм унаснаар эцэс болсон. АНУ энэ дайнд албан ёсоор 1964 оны наймдугаар сард орж америкийн хамгийн сүүлчийн цэрэг 1973 оны гуравдугаар сарын сүүлчээр Вьетнамыг орхин гарсан байна.
2. 1965-1975 онд АНУ энэ дайнд нийтдээ 111 тэрбум доллар зарцуулсан байдаг.
3. Байлдааны бүх ажиллагаанд АНУ-ын 2,7 сая цэргийн албан хаагч оролцсон нь өөрийнхөө үеийнхний бараг 10 хувьд хүрсэн юм. Вьетнамд байлдаж байсан америкинй гурван цэргийн хоёр нь сайн дураараа очиж байлдсан байдаг юм.
4. Америкийн нэг цэрэг Вьетнамдп дунджаар жилд 240 хоног байлдаж байжээ. Америкчууд хар арьстнуудыг вьетнамд золиос болгож байсан гэсэн яриа байдаг ч үнэн хэрэгтээ амь үрэгдсэн бүх цэргийн 86 хувь нь цагаан арьстан байсан юм.
5. Энэ дхайны үеэр америкийн 58 мянган цэрэг амь үрэгдэж 300 мянга гарй хүн шархадсан бол 1874 хүн сураггүй алга болсон юм.
6. Вьетнамд амь үрэгдсэн цэргүүдийн дундаж нас 23 нас, нэг сар байдаг. Амь үрэгдэгсдийн 61 хувь нь 21 нас хүрээгүй залуучууд байжээ. 11465 нь 20 нас ч хүрээгүй байсан гэдэг. Энд амь үрэгдэгсдийн хамгийн залуу цэрэг 16 настай байсан бол хамгийн ахмад нь 62-той байжээ.
7. Энэ дайны үеэр АНУ химийн зэвсэг хэрэглэсний уршгаар вьетнамын 500 мянган хүүхэд генийн өөрчлөлттэй төрсөн байдаг. Хорт бодис Вьетнамын газар нутгийн 14 хувьд тархжээ.
8. Сайгоны дэглэм унасны дараа Өмнөд Вьетнамын хоёр сая хүн эх орноо орхин АНУ, Канад, Франц, Австралид цагаачилсан байна.
9. Вьетнамд байлдаж явсан америкийн ахмад дайчдын 90 хувь нь энэ дайнд оролцсоноороо бахархдаг гэнэ.
10. Умард Вьетнамаас 1,1 сая хүн амь үрэгдсэн бол 600 мянган хүн шархдаж гэмтжээ. Умард Вьетнамын талд байлдсан Хятадын цэргүүдээс нэг мянган хүн, Зөвлөлт холбоот улсын 16 цэрэг амь үрэгдсэн байдаг.
11. Энэ дайны жилүүдэд америкчууд Вьетнамын дээрээс 6 сая 727 мянга 084 тонн бөмбөг хаяжээ. Харин Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд фашист Герман нийтдээ 2,7 сая тонн бөмбөг л хаясан байдаг.
1 Сэтгэгдэл
2020.02.24
2015.05.05
2015.05.04
2015.05.01
2015.05.01























