Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Латвийн хил рүү оросын цэргийн хөлгүүд ойртож байна
Оросын цэргийн хөлөг онгоц, усан доогуур шумбагч завь Латвийн эргээс тэнгисийн таван миль зайд байхыг тус улсын Үндэсний зэвсэгт хүчнийхэн илрүүллээ хэмээн Delfi сайтад мэдээлжээ.
Үүний зэрэгцээ  хил орчмын бүсэд оросын цэргийн тээврийн Ан-22 онгоц нисч байхыг илрүүлсэн байна.
Латвийн цэргийнхний нэг твиттерт энд оросын десантын 775 төслийн том хөлөг, усан доогуур шумбагч эсэргүүцэх 1331-М төслийн бага хөлөг, 877 маркийн усан доогуур шумбагч хөлөг байна гэж бичжээ.

Оросын цэргийн хөлөг онгоцууд өөрийн нь усан хилд, хилийн ойролцоо байна гэж Латвийн цэргийнхэн сүүлийн үед нэг биш удаа мэдэгдээд байгаа юм.
Энэ оны гуравдугаар сард ОХУ-ын ерөнхийлөгч, Дээд ерөнхий командлагч  Владимир Путин Умард флот, цэргийн Баруун тойрог, агаарын десантын ангиудыг байлдааны бүрэн бэлэн байдалд байхыг даалгасан юм. Энэ бэлэн байдлыг шалгах үүднээс цаг агаарын таагүй нөхцөлд байлдааны ажиллагаа явуулах сургуулилт хийсэн.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн Батлан хамгаалах удирдлагын төвд мэдээлснээр энэ сургуулилтад цэргийн 38 мянган албан хаагч, байлдааны 3360 нэгж техник, 41 хөлөг, усан доогуур шумбагч 15 завь, 110 онгоц, нисдэг тэрэг оролцжээ.

Яг тэр үеэр Латвийн цэргийнхэн усан хилээс тэнгисийн 27 миль зайд оросын хоёр ч усан доогуур шумбагч байгааг илрүүлж мэдэгдсэн.
Харин оросын тал болохоор энэ бүхнийг зөвхөн “пиар-кампани” гэж нэрлэж байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан