Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа
Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна
Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
"Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна
Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ
Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд
ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна
УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
Украин ер нь хэдий танктай юм бэ

Украины зэвсэг үйлдвэрлэлийн “Укроборонпром” компанийн тэргүүний орлогч Юрий Пащенко нэг удаа 300 ширхэг Т-72 танкийг РТ-91-ийн түвшинд хүртэл нь шинэчлэн тоноглоно гэж мэдэгдсэн. Украин хаанаас 300 ширхэг Т-72 танктай болсон бэ гэдэг асуулт өөрийн эрхгүй гарч ирж байна.
Саявтар дөрөвдүгээр сарын 20-нд мэдээлэхдээ Украин энэ оны эхний 100 хоногт 82 танк, 50 гаруй хуягт тээвэрлэгч, 15 ширхэг өөрөө явагч их буу САУ-г зэвсэглэлд нийлүүлсэн гэжээ. Энэ тооноос үзэхэд Украин зэвсэглэлд шинэ техник оруулах нь өмнөхөөсөө буурч байгаа нь харагдаж байна.
2014 оны төгсгөл гэхэд Украины зэвсэгт хүчин 400 ширхэг танктай байсан. Дебальцевт украины зэвсэгт хүчин 120 танк байлдаанд оруулсан ч 100 нь хэзээ ч буцаж очихооргүй болсон. Өөр газар болсон байлдаануудын үеэр бас хэдэн арван танк жагсаалаас гарсан.
Ингээд дөрөвдүгээр сарын 20 гэхэд Украины зэвсэгт хүчний бүрэлдхүүнд 360-380 танк л байлдааны бэлэн байдалд байгаа гэсэн тоо харагдаж байна. Өнгөрсөн 110 хоногт тус улс өдөрт дунджаар 0,7 танк л бэлтгэж зэвсэглэлдээ нийлүүлж байгаа. Гэхдээ сүүлийн үед засвар, сэргээн босголтын хурд, хүчин чадал арай дээрдэж өдөрт нэг танк гараас гаргаж байгаа гэсэн мэдээ бий.
ЗХУ задарч байсан тэр үед Украин янз бүрийн хийцийн Т-64 танктай л байлаа. Ийм танк нийтдээ 2530 байсан. 350-400 танк нь жагсаалаас гарсан ч одоо 330-350 ийм танк жагсаалд байгаа. Агуулахад 1700-1800 “бий”. Уг нь бол хангалттай тоо.
Харин Т-72-ын хувьд украинд агуулахын нөөц, засварын газарт бий. Өнөөдөр украины зэвсэгт хүчний бүрэлдхүүнд Т-72 30-40 л байгаа.
Гэтэл нэг сарын өмнө Украины батлан хамгаалах үйлдвэрлэлийн төлөөлөл албаны хүн Польш улс украинд тусалж 300 ширхэг Т-72-ыг польшийн РТ-91-ийн түвшинд шинэчлэн сайжруулж өгөх боллоо гэж мэдээлсэн юм. Өнөө хүртэл украинд польшийн тусламж шаардлагагүй байсан. Харин одоо.
ЗХУ задрах үед Украинд 1039 ширхэг Т-72 танк байсан нь үнэн. Тусгаар тогтнолын жилүүдэд түүнийхээ 840-ийг нь худалдсан юм. Алжирт 88, Азербайжанд 45, Конгод 100, Гүржид 90, Эфиопт 200, Македонд 31, Мьянманд 14, Сербид 31, Сьерра-леонд 2, өмнөд Суданд 77, Суданд 130, Йеменд 32-ыг худалдсан байна.
Ингээд бодохоор Украинд иргэний дайн эхлэхэд тус улс сайндаа л 199 ширхэг Т-72 танктай байсан гэсэн тооцоо гарч байна. Агуулахад 150 нэгж нь үлдсэн. Гэтэл хоногт 2-3 нь жагсаалаас гарч байна.

Эндээс үзэхэд украины түшмэлүүд Польшийн танкуудыг аваад байлдаж байгаа юм биш биз дээ гэсэн хардлага өөрийн эрхгүй төрж байгаа юм. Польшийн ард иргэд, олон нийт үүнийг мэдэхгүй байна гэж үү. Энэ чинь 2005-2007 онд украины танкууд Гүржид орж байсантай л яг адил хэрэг. 2005-2007 онд АНУ-ын шууд заавраар Украин улс үндсэндээ л мөнгөний төлөө Гүржид их хэмжээний зэвсэг нийлүүлж байсан шүү дээ. Ямарч тохиолдолд украины Львовын хуягт танкийн завод ажлаар тасрахгүй байсан юмдаг.
Юутай ч украинд өнөөдөр Т-72 танк тун цөөн байгаа нь ойлгомжтой. Украины танкийн үйлдвэр жилдээ зэвсэгт хүчинд 350-400 танк л нийлүүлэх хүчин чадалтай. Гэхдээ байлдаан болж танк засварлах ажил орж ирэхгүй бол шүү дээ.
Тэгэхээр иргэний дайн болж байгаа Украин хэдэн танктай болж таарч байна хэмээн http://voprosik.net сайтад бичжээ.
энэ бүгдийг хөгийн америк санаачлаж байга юм байна даа нэг улсын танкийг нөгөөд нь өгөөд

0 Сэтгэгдэл
2015.05.07