Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Засгийн газарт нь гадаад хүмүүс ажиллаж байгааг Тимошенко шүүмжиллээ
Украины ерөнхий сайд асан, парламент дахь “Батькивщина” фракцын тэргүүн Юлия Тимошенко Засгийн газарт нь гадаадын иргэд ажиллаж байгааг шүүмжилж байна.
“Дайн болж байгаа манай оронд гадаадын иргэд ирж ажиллаж байгаа нь сайныг хүсч ирсэн байж болох. Гэхдээ тэднийг сайн зүйл хийнэ гэдгийг мэдэхгүй юм. Анхаармаар хэд хэдэн зүйл байна. Юун түрүү тэд хэдий сайн мэргэжилтэн байлаа ч  Украиныг тийм сайн мэдэхгүй, жинхэнэ асуудал юунд байна, өнөөдөр хамгийн эмзэг зүйл нь юу вэ,  түүнийг хэрхэн анагааж болох вэ гэдгийг төгс сайн мэдэхгүй, суралцах, судлах хэрэгтэй болно. Гэтэл бидэнд тэгэж байх цаг хугацаа байгаа бил үү” гэж тэрээр украины телевизийн “112 украина” сувагт ярилцлага өгөх үеэрээ тэмдэглэжээ.
Тэр бас “Украинд маш чадварлаг олон мэргэжилтэн байгаа, харамсалтай нь тэд улс төрөөс ангид байна. Тэднийг л олж илрүүлэх хэрэгтэй” гэжээ.
2014 он Украинд болсон сонгуулийн дараа Засгийн газарт гадаадын иргэдийг урьж ажиллуулах болсон юм. Өнөөдөр Сангийн яамыг АНУ-ын иргэн Наталия Яресько, Худалдаа, эдийн засгийн хөгжлийн яамыг Литвийн иргэн Айварас Абромавичус, Эрүүл мэндийн яамыг гүржийн Александр Квиташвили, Дотоод хэргийн дэд сайдаар гүржийн Эка Згуладзе нар ажиллаж байгаа бол улс орны өндөр албан тушаалын хүмүүсийн зөвлөхөөр гадаад хүмүүс томилогдсон юм.
0 Сэтгэгдэл
манайхан ч гэсэн гадаад хүнээр төр засгаа бариулая укриан шиг болбол гоёшдээ
Украйны тоглоомын засгийн газар. Украйн гэж улс хэрэг дээрээ байхгүй болж байгаа нь тэр дээ. Энэ бол эхлэл нь удахгүй америкчууд эзэн суух нь тодорхой.
Хамгийн их уншсан