Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Гүрж-америкийн цэргийн сургууль сэлэмт тулаанаар эхэллээ

Тавдугаар сарын 11-нд гүрж-америкийн цэргийн “Түншлэлийн төлөө” хамтарсан сургууль эхэлж энд америкийн 200 орчим албан хаагч оролцож байна. Тавдугаар сарын 25 хүртэл үргэлжлэх энэ сургуульд америкийн цэргийн хүнд техникүүд болох явган цэргийн “Брэдли машин 14, холбоо харилцааны аюулгүй байдал хангах машин, тулааны сургуульд зориулсан техникүүд оролцож байна. Протоколд дурдсанаар хээрийн сургууль НАТО-гийн түргэн маневрлах бэлтгэлийг дэмжихэд чиглэсэн юм байна. Гүржийн ерөнхий сайд Ираклий Гарибашвили энэ сургуулийг ямар нэгэн тодорхой аюул заналын эсрэг чиглээгүй гэж тэмдэглэсэн байна.
Гүржийн БХЯ мөн энэ сургууль нь хоёр орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, гүрж, америкийн цэргийн салбаруудын хамтарсан ажиллагааг дээшлүүлэхэд чиглэж байна гэж мэдэгджээ. Хамтарсан сургууль гүржийн дайчдын сэлэмт тулааныг америкчуудад үзүүлснээр эхэлсэн байна.

0 Сэтгэгдэл