Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Путин, Меркель хоёрын уулзалт

Германы канцлер Ангела Меркель ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины урилгыг хүлээн авч Москвад болсон Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойд оролцсон барууны цөөхөн удирдагчдын нэг байлаа. Тэрээр ОХУ-ын ерөнхийлөгч Путинтай хамт Кремлийн хананы дэргэдэх Нэр нь үл мэдэгдэх цэргийн булшинд цэцэг өргөсөн байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Германы канцлерт ойд хүрэлцэн ирж Дэлхийн хоёрудгаар болон Аугаа их Эх орны дайны үеэр нацизмтай тэмцэх үеэр амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэсэнд нь талархал илэрхийлжээ.
Ангела Меркель хариуд нь ямар ч гэм зэмгүй атлаа амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх ёстой гээд “Оросын өмнө хүндэтгэл илэрохийлэх ёстой гэж хүмүүст хэлэхийг хүсч байна” гэжээ.
Владимир Путин Кремльд  Германы канцлертай уулзсаныхаа дараа ОХУ болон ХБНГУ-ын хоорондох асуудлыг аль болох хурдан шийдвэрлэхийг уриалсан байна.

“Өнөөдөр маш тодорхой асуудал үйлчлээд байна. Энэ бэрхшээл асуудлыг аль болох түргэн зогсоож, өөр өөрийн зүгээс тааламжгүй харьцаагаа хязгаарлавал  төдий сайн байна” гэж ОХУ-ын төрийн тэргүүн хэлжээ.
“Өнөөдрийн бид хоёрын уулзалт хоёр орны харилцаа, цаашлаад Европын холбоотой бүхэлд нь харилцаагаа хөгжүүлэх талаар ярицлах боломж олгоно гэж найдаж байна. Бас өнөөдөр илүү их тулгамдаад байгаа Украины нөхцөл байдлын тухай ч ярилцах болно” гэж Путин тэмдэглэсэн байна.
 Германы канцлер Меркель “хамтын ажиллагаа болон дипломат шийдэл гаргахын тулд эрмэлзэх хэрэгтэй” гэж мэдэгджээ.
“Бид өмнөх гашуун түүхээс сургамж авах ёстой. Бид ажиллах, , ялангуяа өнөөдөр бий болоод байгаа тулгамдсан асуудлаар хамтран ажиллах ёстой. Дипломат шийдэл гарахын тулд хичээе” гэсэн байна.
Аншела Меркель,  Владимир Путинтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд “Хоёр талын хамтын ажиллагаа, Орос болоод Европын холбооны харилцаа, мөн Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлын тухай ярилцуах боломж олдсон нь сайн хэрэг” гэжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан