Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Ким Чен Ун авга эгчийгээ цаазлах тушаалыг өөрөө өгсөн гэнэ

Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун өөрийн авга эгч Ким Хен Хигээ цаазлах тушаалыг бүр жилийн өмнө өөрөө биечлэн өгсөн гэж БНАСАУ-гаас зугтаж гарсан нэгэн ярьсныг “Пресса Украины” сонин дамжуулжээ. Тэрээр авга эгчийгээ цаазлах тухай тушаалыг нөхөр Чан Сон Тхэкийг цаазалснаас хэдэн сарын дараа2014 оны тавдугаар сард өгсөн гэнэ. Зугтаж ирсэн тэр хүний яриагаар бол нөхрийгөө нас барсны дараагаар Ким Ген Хи их ядарч хараагүй болсон ч хамгаалалтын ажилтнууд гэрийн нь дэргэд байнга жижүүрлэж гадагш гаргадаггүй байжээ. Тэгээд л удирдагч түүнийг цаазлах тушаал өгсөн гэнэ.
Ким Чен Ун удирдагч ердөө саяхан эхнэрийнхээ ажилладаг байсан дуу бүжгийн чуулгын ахлагч, өөр бас гурван хөгжимчнийг цаазаар авчээ. Тэднийг удирдагч Ким Чен Уны хувийн амьдралын талаар гадаадын тагнуулын байгууллагад мэдээлэл дамжуулсан гэж буруутгасан гэнэ. Үндэсний дуу бүжгийн “Ынхасу” хамтлагт удиррдагчийн гэргий дуулж “Морьтой адилхан бүсгүй” гэдэг дуугаараа алдаршиж байсан юм.
Сүүлийн дөрвөн сарын хугацаанд Умард Солонгос арав гаруй хүнийг цаазлаад байгаа юм гэж өмнөд Солонгосын тагнуулын байгууллага мэдээлжээ.
Erne unen uu

0 Сэтгэгдэл
2015.05.15