Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Туркмений ерөнхийлөгч амьддаа алтан хөшөөнд мөнхөрлөө

Туркменистаны ерөнхийлөгч Гурбангул Бердымухамедов амьд сэрүүндээ Ашхабад хотноо хүрэл хөшөөнд мөнхөрчээ. Даваа гарагт нээсэн энэ хүрэл хөшөөнд Туркмен үндэсний хувцас өмссөн Ерөнхийлөгч дүүлж яваа морин дээр баруун гараа өргөн тагтаа нисгэж байгаагаар дүрсэлж алтадсан байна. Зохиогчийн санаа нь энэ хөшөөгөөр Туркменистаны ард түмний болон түүний удирдагчийн чин хүсэл эрмэлзлийг дэлхий дахинаа илтгэхийг зорьсон байна. Хөшөөг “Аркапаг бинасы” хэмээн нэрлэсэн нь “Жолоодогчийн хөшөө” гэсэн үг гэнэ.
15 метрийн өндөр гантиг суурин дээр байрлуулсан хүрлээр цутгаж, 24 каратын алтаар бүрсэн хөшөөг Туркмений ардын зураач, барималч Сарагт Бабаев урлажээ.

Өнгөрсөн оны долдугаар сард Туркмений Гадаад хэргийн сайд Рашид Мередов улс орны удирдах бүрэлдхүүн, ард түмний нэрийн өмнөөс ерөнхийлөгч Гурбангул Бердымухамедовт хандаж хөшөөг нь Ашхабадад босгох хүсэлт тавьсан юм. Мередов энэ хүсэлтдээ өнөөгийн ерөнхийлөгчийн үед улс орны үндэсний эдийн засгийн хөгжил, амжилт бүтээл, олж байгаа ололт үнэхээр их тул ингэх нь зүйтэй гэжээ. Эрхэм ерөнхийлөгч хариуд нь “Ард түмний хүсэл бол ариун зүйл” гэсэн гэнэ.
harin ch mash hugjiltei usl yum bnalee shu, ochij uzsen unen goe uls bna lee
хойд Солонгостой адилхан ядуу тоталитар дэглэмтэй улс өрөвдмөөр юм аа өөртө хөшөө босгуулах гэж жүжиг тавиад

Туркменистаны ерөнхийлөгч Гурбангул Бердымухамедов амьд сэрүүндээ Ашхабад хотноо хүрэл хөшөөнд мөнхөрчээ. Даваа гарагт нээсэн энэ хүрэл хөшөөнд Туркмен үндэсний хувцас өмссөн Ерөнхийлөгч дүүлж яваа морин дээр баруун гараа өргөн тагтаа нисгэж байгаагаар дүрсэлж алтадсан байна. Зохиогчийн санаа нь энэ хөшөөгөөр Туркменистаны ард түмний болон түүний удирдагчийн чин хүсэл эрмэлзлийг дэлхий дахинаа илтгэхийг зорьсон байна. Хөшөөг “Аркапаг бинасы” хэмээн нэрлэсэн нь “Жолоодогчийн хөшөө” гэсэн үг гэнэ.
15 метрийн өндөр гантиг суурин дээр байрлуулсан хүрлээр цутгаж, 24 каратын алтаар бүрсэн хөшөөг Туркмений ардын зураач, барималч Сарагт Бабаев урлажээ.

Өнгөрсөн оны долдугаар сард Туркмений Гадаад хэргийн сайд Рашид Мередов улс орны удирдах бүрэлдхүүн, ард түмний нэрийн өмнөөс ерөнхийлөгч Гурбангул Бердымухамедовт хандаж хөшөөг нь Ашхабадад босгох хүсэлт тавьсан юм. Мередов энэ хүсэлтдээ өнөөгийн ерөнхийлөгчийн үед улс орны үндэсний эдийн засгийн хөгжил, амжилт бүтээл, олж байгаа ололт үнэхээр их тул ингэх нь зүйтэй гэжээ. Эрхэм ерөнхийлөгч хариуд нь “Ард түмний хүсэл бол ариун зүйл” гэсэн гэнэ.
0 Сэтгэгдэл
Төрөө
Сүх жанжны маань хөшөөг дуриалгаад хийгээд тавьчихаж
2015.05.27
2015.05.27
2015.05.27























