Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Шар мөрөнд живсэн хүний тоо 400 гарч магадгүй байна
Шар мөрөнд даваа гарагийн шөнө осолдож живсэн хөлгийн ахмадыг ослын үеэр хөлөг онгоцоо орхисны нь төлөө баривчилсан байна. Хэрэв хөлгийн ахмад хүмүүсийг аюул дунд орхиж амиа хоохойлсон нь нотлогдвол түүнд цаазаар авах ял нүүрлэх юм.Хөлгийн ахмадаас гадна мөн штурманыг нь баривчилсан байна.
Нүдээр үзсэн хүмүүс, аврах багийнхны хэлж байгаагаар бол амь үрэгдсэн хүний тоо 400 давж магадгүй байна. Осол болсноос хойш 12 цаг өнгөрөхөд 15 метрийн гүнд хэвтэж байгаа хөлгөөс дөнгөж 20 орчим хүнийг л авраад байгаа юм. Ослын газраас таван хүний цогцос олжээ.

Зорчигчдын ихэнх нь 50-иас дээш насны, живж байгаа хөлгөөс гараад сэлээд эрэг хүрчихэж чадахгүй хижээн насныхан байсан гэж байгаа бол "Жэньминь жибао" сонин хөлгийг ердөө хоёрхон минутад живсэн гэж бичжээ.
Ослын газарт одоо 50 хөнгөн онгоц, гурван мянга орчим аврагч ажиллаж байна. Яг осол гарах үеэр 458 хүн тээвэрлэж яваад Шар мөрөнд живээд байгаа аяллын “Дорнын од” хөлөг нь 11 метр өргөн, 76,5 метр урттай юм байна.
Шар мөрөнд даваа гарагийн шөнө осолдож живсэн хөлгийн ахмадыг ослын үеэр хөлөг онгоцоо орхисны нь төлөө баривчилсан байна. Хэрэв хөлгийн ахмад хүмүүсийг аюул дунд орхиж амиа хоохойлсон нь нотлогдвол түүнд цаазаар авах ял нүүрлэх юм.Хөлгийн ахмадаас гадна мөн штурманыг нь баривчилсан байна. Нүдээр үзсэн хүмүүс, аврах багийнхны хэлж байгаагаар бол амь үрэгдсэн хүний тоо 400 давж магадгүй байна. Осол болсноос хойш 12 цаг өнгөрөхөд 15 метрийн гүнд хэвтэж байгаа хөлгөөс дөнгөж 20 орчим хүнийг л авраад байгаа юм. Ослын газраас таван хүний цогцос олжээ.

Зорчигчдын ихэнх нь 50-иас дээш насны, живж байгаа хөлгөөс гараад сэлээд эрэг хүрчихэж чадахгүй хижээн насныхан байсан гэж байгаа бол "Жэньминь жибао" сонин хөлгийг ердөө хоёрхон минутад живсэн гэж бичжээ.
Ослын газарт одоо 50 хөнгөн онгоц, гурван мянга орчим аврагч ажиллаж байна. Яг осол гарах үеэр 458 хүн тээвэрлэж яваад Шар мөрөнд живээд байгаа аяллын “Дорнын од” хөлөг нь 11 метр өргөн, 76,5 метр урттай юм байна.
0 Сэтгэгдэл























