Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА
Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
“ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Чех, Словак улс “Прагын хавар” киноны төлөө Оросоос тайлбар шаардлаа

1968 онд Чехэд Зөвлөлтийн цэрэг дайрч орсон тухай баримтат кино гарсны төлөө БНЧехУ-ын Гадаад хэргийн сайд Любомир Заоралек ОХУ-аас Прагад суугаа элчин сайд Сергей Киселевийг дуудаж тайлбар шаардсан байна. “Варшавын гэрээ” гэдэг баримтат кино оросын телевизийн “Россия-1” сувгаар тавдугаар сарын 28-нд гарсан юм.
Чехийн Гадаад хэрогийн яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Михаэл Лаграновын хэлснээр бол Гадаад хэргийн сайд энэ киног “төөрөлдүүлсэн зүйл” гэж нэрлэсэн байна.
Оросын энэ баримтат кинонд 1968 оны үйл явдлыг барууны орнуудын дэмжлэгээр Чехэд цэргийн эргэлт гарахаас зөвлөлт засаг тусалж аварсан гэж өгүүлсэн юм байна.
Чехийн араас Словак улс бас энэ кинонд сэтгэл пдунэдуур байгаагаа илэрхийлсэн байна.

Тэд оросын энэ баримтат кино нь яг л зөвлөлтийн үеийнх шиг үзэл суртлын өнгө аястай хийж Варшавын гэрээний орнуудын зэвсэгт хүчнийг магтан дуулж зөвлөлт холбоот улсыг чөлөөлөгч, аврагч мэтээр харуулсан байна гэж үзэж байна. Словакийн Гадаад хэргийн яамны баримт бичигт энэ тухайд “ЗХУ болон социалист орнуудын цэрэг 1968 онд Чехословакт түрэмгийлэн орсныг Чехийг НАТО-гийн аюулаас аварсан гэж үзүүлжээ. Ийм байдлаар 1968 онд Варшавын гэрээний орнуудаас Чехийг цэргийн хүчээр түрэмгийлэн эзэлснээ зөвтгөхийг оролдсон байна гэж үзсэн байна.
Прагийн хавар гэж......
1968 оны нээгдүгээр сард Чехийн ерөнхийлөгч Антонин Новотный төрийн тэргүүн, Чехийн Коммунист намын нэгдүгээр нарийн бичгийн даргын албан тушаалаа өглөө. Намын удирдагчаар зах зээлийн шинэчлэлийг дэмжигч Александр Дубчек гарч ирэв. Төв хорооны хурлаар Дубчек шинэчлэгчдийг улс орны удирдах бүрэлдхүүнд гаргаж ирлээ. Ер нь Дубчекийн бодлогын цөм нь Зөвлөлт холбоот улсаас хараат биш байхад чиглэж байлаа.
Олон намын систем, өргөн хэлэлцүүлэг үг хэлэх эрх чөлөө, жагсаал цуглаан хийх эрхийг дэмжихийг эрхэмлэж байсан нь Зөвлөлтийн коммунистуудын санаанд нийцээгүй хэрэг.

Ингээд л Варшавын гэрээний орнуудын зэвсэгт хүчний 300 мянган цэрэг, 7000 орчим танктайгаар 1968 оны наймдпугаар сарын 20-ны шөнө Чехословакт дайран орж Прага, Хомутов, Пльзень, Карлов Вар хотуудыг эзэлж авлаа. Наймдугаар сарын 21-ний өдөр Рузине нисэх онгоцны буудалд агаарын десантын дивизийн долдугаар салаа буулаа. Энэ салаа зөвлөлтийн цэргийн байлдааны техникүүд ачсан Ан-12 онгоцыг хамгаалж байсан юм.
Энэ орой гэхэд Варшавын гэрээний орнуудын 24 дивиз Чехословакын газар нутгийн гол гол объектуудыг эзэлж авлаа.

Зөвлөлтийн цэрэг, варшавын гэрээний орнуудын цэрэг Чехийг түрэмгийлэн эзлэх үеэр чехийн 58 иргэн эхний өдөр нь амь алдсан бол эзлэлтийн үед нийтдээ 108 иргэн амь алдаж, 500 орчим хүн шархадсан юм.

Хамгийн эмгэнэлтэй нь Чехословакийн шинэчлэлийн удирдагчид болох ерөнхийлөгч Дубчек, ерөнхий сайд О.Черник, парламентын дарга Й.Смрковский, ЧЕхийн КН-ын төв хорооны гишүүн Й.Шпчек, Б.Шимон, Үндэсний фронтын тэргүүн Ф.Кригель, нарыг баривчлан зөвлөлтийн онгоцоор Москвад хүргэсэн юм.
Прагийн хаврыг цэргийн хүчээр дарсныг эсэргүүцэж ЗХУ-ын нийслэл Москвагийн Улаан талбайд жагссан хэдэн арван хүнийг коммунист эрх баригчид баривчлан намаас хөөж, ажлаас нь халан, олон хүнийг янз бүрийн хугацаагаар шоронд хорьж шийтгэсэн байдаг.

0 Сэтгэгдэл