Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Ирак руу АНУ цэргийн 400 зөвлөхөө илгээж магадгүй

АНУ-ын эрх баригчид Иракийн армийн “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн террористуудтай хийх тэмцэлд шинэ старатеги боловсруулахад нь туслах зорилгоор тус улсад цэргийн 400 зөвлөхөө илгээж магадгүй хэмээн нэрээ хэлээгүй эх сурвалжаас авсан мэдээллээ New York Times дамжуулжээ.
Цэргийн мэргэжилтний энэ шинэ групп иракийн армийг Эр-Рамади хотыг эргүүлэн авч хяналтаа тогтооход нь иракийн армид туслах юм байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард АНУ энэ бүс нутаг руу цэргийн 1500 албан хаагчаа илгээснээр Ирак дахь америкийн цэргийн тоо 3080 болсон юм.
Үүний өмнө АНУ иракийн цэргийн албан хаагчдыг “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийнхэнтэй хийх тэмцэлд дадлагажуулах төвөө нэмэгдүүлэх гэж байна гэж бас мэдээлсэн. Энд лавтай Анбар мужид сургалтын шинэ төв байгуулах гэж байгаагаа Обамагийн засаг захиргаа мэдэгдсэн гэж New York Times тэмдэглэжээ.
Нийтдээ 30 орчим мянган хүнтэй “Лалын улс” зэвсэгт бүлэглэл нь өнөөдөр Ирак, Сирийн нутгийн зарим хэсгийг эзэлж аваад тэндээ өөрсдийн халифат улс гэгчээ тунхаглаад байгаа нь 2014 оноос эхлэн дэлхий дахины толгойны өвчин болоод байгаа юм.

0 Сэтгэгдэл