Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Украинчууд засгийн газраа голж, оросын аюулаас айж байна

Украиныг оролцуулаад дэлхийн 10 орны 11 мянган хүний дунд явуулсан судалгаагаар Украины баруунд ч, дорнод бүсэд ч улс орныхоо нөхцөл байдалд өөр өөрөөр хандаж байгаа нь гарсан байна. Хоёр талын иргэд өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал нь засгийн газрын үйл ажиллагаанаас болж байгаа гэдэг дээр л санал нийлжээ. Аль ч нутагт гэсэн хүмүүсийн 94 хувь нь улс орныхоо эдийн засгийн байдалд сэтгэл дундуур байгаа бол дөнгөж гурван хувь нь өөдрөгөөр харж хэвийн байна гэжээ. Санал асуулгад оролцогсдын 75 хувь нь засгийн газар шүүхийн тогтолцоонд сөргөөр нөлөөлж байна гэж үзсэн байна.
Хүмүүсийн 57-62 хувь нь Ерөнхийлөгч Петр Порошенкогийн үйл ажиллагаа нь эдийн засагт, авлигатай тэмцэхэд, Оростой харилцах харилцаанд, дорнод бүсэд болж байгаа мөргөлдөөнийг зогсооход нөлөөлж чадахгүй байна гэж үзжээ. Киевийн засгийн газрын үйл ажиллагаанд таагүй хандагсдын эзлэх хувь баруун бүсэд 28-аас 54 хувь болтол өссөн бол дорнод бүсэд нь 59 хувь байснаа 65 хувь болж өссөн дүн гарчээ.
Харин хоёр тал хоёулаа Оросын талаас түрэмгийлэл ирж магадгүй гэж үзэж байна. Энэ үзүүлэлт баруун талд нь 56 хувь байгаа бол дорнод бүсэд 33 хувь байна.

0 Сэтгэгдэл