Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Хятадууд Оросоос 115 мянган га газрыг 49 жилээр түрээсэлжээ

Хятадын Zoje Resources Investment компани ОХУ-ын Өвөр байгалийн хязгаараас 115 мянган га газрыг 49 жилийн хугацаагаар түрээсэллээ, энэ тухай гэрээнд Өвөр байгалийн засгийн газар, хятадын компанийн удирдлагууд долоо хоногийн өмнө гарын үсэг зурсан гэж хэвлэлүүд мэдээллээ. Хэлэлцээрт оролцсон оросын албаны хүний хэлснээс иш татаж FlashSiberia агентлаг ингэж мэдээлсэн байна.
Түүний хэлснээр бол хятадын компани энэ газартаа 24 тэрбум рублийн хөрөнгө оруулж мал аж ахуй, шувууны аж ахуй хөгжүүлэн үр тариа, тэжээлийн ургамал тариалах гэнэ.
Түрээсийн төлбөрт нэг га-гийн төлөө жилд 250 рубль төлөх нь 49 жилийн хугацаанд нийтдээ 1,5 тэрбум рубль болох юм байна. 2015-2018 онд энэ газарт хэрэгжүүлсэн төсөл амжилттай болбол хятадын бизнесмэн дахиад хэсэг газар түрээсээр авч нийт газраа 200 мянган га-д хүргэх бодолтой гэнэ.
Хятадын компанийн мэдээллээс “Энэ компанийн охин компани Huae Sinban Өвөр байгалийн засгийн газартай ийм гэрээ байгуулсан” гэж хятадын “Жэньминь жибао” сонин зургадугаарт 10-нд бас мэдээлсэн байна. Энд дурдсанаар бол түрээсэлсэн энэ газар нь Монгол-Хятадын хилийн заагт өмнө, зүүн өмнө зүгт 1,5 км-т байгаа юм байна. Эндээ хятадын компани эмийн болон тосны ургамал тариалахаар төлөвлөж байгаа гэжээ.
Энэ мэдээллийн талаар ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын засгийн газар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Харин газар тариалангийн салбарт хятадын Huae Sinban компанитай хамтран ажиллаж төсөл хэрэгжүүлнэ гэж Өвөр байгалийн хязгаарын засгийн газар мэдээлж байсныг зургадугаар сарын эхээр “Чита.ru” сайт мэдээлж байсан юм. Ингэснээр олон ажлын байр бий болж нутгийн иргэд ажилтай болно гэж тэд үзэж байгаа юм хэмээн rbc.ru сайт мэдээлсэн байна.

0 Сэтгэгдэл