Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Петербургт Олон улсын эдийн засгийн форум болж байна

ОХУ-ын Санкт-Петербург хотноо Олон улсын эдийн засгийн 19 дэр форум эхэллээ. Энд дэлхийн 114 орныг төлөөлсөн найман мянга орчим хүн хуран чуулж байна. Улс орны төрийн тэргүүн, ерөнхий сайд, сайд нар, томоохон банк, компаниудын захирлууд уулзалдаж хамтын ажиллагааны хэдэн зуун  гэрээ хэлэлцээр байгуулна.  Дэлхийн улс орон, том компани, корпорациуд хамгийн шилдэг гэсэн төсөл хөтөлбөрөө танилцуулан хамтррагч түншээ олж гэрээ хэлэлцээр байгуулдаг. Форум зохион байгуулж байгаа Петербург гэхэд л 150 тэрбум рублийн өртөгтэй 15 гэрээ хэлэлцээр байгуулахаар төлөвлөсөн гэж байна. ОХУ Гректэй хамтарч Европ руу байгалийн хий дамжуулах хийн хоолой барих хоёр тэрбум долларын өртөгтэй төсөлд  хамтрахаар гэрээ байгуулах юм байна. Британийн нефть, хийн корпорац гэхэд л Оросын “Роснефть”-ийн  нефть, байгалийн хий олборлодог охин компанийн зохих хувийг эзэмших төлөвлөгөөтэй иржээ.
“Энэ форумын үеэр бие биенээ бойкотлох, хориг садаа болох явдал гарахгүй гэдгийг сайн мэдэж байна. Оролцогсдын тоо улам нэмэгдсэн байна. 1500 орчим компанийн төлөөлөл ирсний тал нь гадаад орны төлөөлөгч байна. Эдний хэдэн арав нь дэлхийн тэргүүлэгч компаниуд байна шүү дээ” гэж Холбооны зөвлөлийн Олон улсын асуудлаарх байнгын хорооны дарга Константин Косачев хэлжээ.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ форумд биечлэн оролцож гадаад орнуудын удирдагчид, томохон компани, корпорацийн удирдлага, хөрөнгө оруулагчидтай уулзаж, салдбар хуралдаануудад суун “Дэлхий дахины эрчим хүч” гэдэг шагнал гардуулах юм байна.
Нэгэнт нутагт нь болж байгаа болохоор Оросын бүхий л бүс нутгаас ирсэн төлөөлөгчид гадаадын түншүүдээ олж авахаас гадна дотоодын компани корпорациудтай ч яриа хэлэлцээ хийнэ. Петербургт гэхэд л цахилгаан техникийн тоноглолын холбооны туршилтын төв байгуулах төсөл хэрэгжүүлэх дөрвөн талт хэлэлцээр байгуулах гэнэ. “Тойота”-гийн заводыг өргөтгөх, “Ленфильм” кино үйлдвэрт хөрөнгө оруулагч олох, 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах зарим байгууламж браих зэрэг төслүүд бэлтгэжээ.
Эрүүл мэндийн салбарт ч хөрөнгө оруулагчдыг татаж, хамтрахаар олон баримт бичиг бэлтгэсэн байна.
“Эдийн засгийн онцгой бүсийн талаар дөрвөн ч байгууллагатай хэлэлцээрт гарын үсэг зурна. Эдийн засгийн хөгжлийн яам маш сайн бэлтгэсэн байгаа. Энд бид зүрх судасны өвчнийг анагаахад шаардлагатай тоног төхөөржмийн үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн” гэж ОХУ-ын Холбооны зөвлөлийн Нийгмийн бодлогын байнгын хороон дарга Людмила Коскина хэлжээ.
“Бид Европын холбооны орнууд, Норвеги, Исланд зэрэг умардын бүсийн орнуудтай хамтран ажиллах, түншлэхэд энэ форум чухал ач холбогдолтой. Ялангуяа хойд туйлын байгалийн өаөрчлөлт, байгаль хамгаалах чиглэлээр үр ашигтай яриа хэлэлцээр хийнэ. Үүний өмнө Баруун өмнөдийн цэвэрлэх байгууламж барих  төсөл манай хотод амжилттай хэрэгжижж байгаа. Энэ бол Европын байгаль экологийн шилдэг төсөл” гэж Санкт-Петербургийн амбан захирагч Георгий Полтавченко хэлсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан