Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ "Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
Унгар улс Сербийн хил дээр 4 метр өндөр хана босгоно
Унгар улс хууль бус цагаачдыг нэвтрүүлэхгүйн тулд хөрш Сербитэй хиллэдэг хил дээрээ дөрвөн метрийн өндөр хана босгоно гэж Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сийярто мэдэгдсэнийг Рейтер агентлаг дамжуулжээ.
“Цагаачлал, дүрвэгсэд өнөөдөр Европын холбооны хувьд тулгамдсан асуудал болоод байна.  Европын холбооны орнууд үүнийг шийдэх гарц хайж байгаа ч Унгар улсын хувьд үүнийг хүлээж тэвчихгүй нь. Ингээд бид Сербийн хил дээр 175 км урт, дөрвөн метрийн өндөртэй хана босгохоор шийдсэн. Өөрөөр хэлбэл хүн давчихаж чадахааргүй байх юм. Дотоод хэргийн яам энэ байгууламжийг хариуцахаар даалгавар авсан” гэж Сийярто хэлжээ.
Унгар нь цагаачдын талаар Европын холбооны баримталж байгаа өнөөгийн парктикаас илүү хатуу байр суурьтай байгаа юм.
Энэ он гарсаар Сербийн хил давж Унгар луу орж ирдэг цагаач дүрвэгсдийн тоо эрс нэмэгдэж энэ оны зөвхөн эхний сард гэхэд л 10 мянга орчим цагаач хилээр давж орж ирсэн нь эрх баригчдын сэтгэлийг түгшээж байгаа юм.
Гуравдахь ертөнцийн орнуудаас ирж үндсэндээ Итали, Грекийн нутагт байгаа  40 мянган дүрвэгч цагаачдыг ойрын хоёр жилд Европын холбооны гишүүн орнуудад тараан суурьшуулах квотыг Европыг холбоо өнгөрсөн сард гаргасан юм. Мөн Европын холбооны сангаас цагаач иргэн тус бүрт 6000 евро олгох саналыг Европын комиссг гаргаад байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан