Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ
"Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо.
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна
Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ
Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ
ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина
ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
АНУ-ын цагдаа нар өдөрт хоёр хүн буудан хөнөөж байна

АНУ-ын Филадельфи хотод гудамжны цэнгүүний үеэр нэг этгээд гал нээснээр нэг долоон хүн шархадсан хэрэг гарлаа. Үүний өмнө Детройт хотод сагсан бөмбөгийн талбайд нээсэн галд нэг хүн нас барж, есөн хүн шархадсан, Чарльстон хотын сүмд 21 настай америк залуу гал нээснээр есөн хүний амь үрэгдсэн хэрэг гарсан. Энэ бол ердөө л долоо хоногийн дотор болсон хэрэг явдал.
Ихэвчлэн арьсны үзлийн улмаас, иргэдийн гар дээр галт зэвсэг олноороо байгаагаас болж байна гэж үзээд байдаг ч төрийн төлөөлөгч, хууль сахиулагчдаас ард иргэдийнхээ эсрэг галт зэвсэг хэрэглэх нь хэт түгээмэл болоод байгааг энэ сарын эхээр гаргасан нэг баримт харуулж байна.
Цагдаа, хууль сахиулагчид гэмт этгээдийг баривчлан саатуулах, гэмт хэргийн бүлэглэлтэй тулгарах, өөрийгөө болон нөхдөө хамгаалах гээд зайлшгүй тохиолдол байдаг нь мэдээж. Гэтэл ямар ч зэвсэггүй өнгөт арьстныг цагдаа нь буудчихдаг, тоглоомон буу барьсан хүүхдийг хууль сахиулагч нь алчихдаг явдал тасрахгүй.
АНУ-ын цагдаагийнхан энэ 2015 оны эхний таван сард 385 хүнийг буудсан гэсэн дүн гарсан нь дэлхийн том энэ гүрний хууль сахиулагчид өдөрт хоёр хүний аминд хүрч байна гэсэн үг хэмээн”Washington Post” сонинд бичжээ.

Нас барсан хүний бараг тэн хагас нь африк гаралтай иргэд байсан гэж хэвлэлд тэмдэглэсэн байна. Судалгаанаас үзэхэд гартаа зэвсэггүй байсан атлаа цагдаагийнхны гарт амь алдсан хүний гуравны хоёр нь африк буюу латин америк гаралтай хүмүүс байжээ.
Амь алдагсдын 80 хувь нь галт зэвсэг, хутга, балиус, зэрэг төрөл бүрийн зэвсэгтэй байсан гэнэ.
Амь алдагсдын 49 нь ямар ч зэвсэггүй байсан бол 13 нь тоглоомон зэвсэгтэй байсан байна. Цагдаагийн гарт амиа алдсан хүмүүс 16-83 насны хүмүүс байхад найм нь 18 хүртэлх насны хүүхэд байжээ.
385 хүний аминд хүрсэн хууль сахиулагчдаас ердөө гурван цагдаад л эрүүгийн хэрэг үүсгэн ял өгсөн нь нэг хувь ч хүрэхгүй байна. Сүүлийн 10 жилд АНУ-ын цагдаа нар ард иргэдийн эсрэг 1000 орчим удаа буудаж хүний аминд хүрч, заримыг нь шархдуулсан атал 54-хөн тохиолдолд л эрүүгийн хариуцлага хүлээсэн гэдгийг Washington Post онцолжээ.
2014 онд америкийн Фергюсен хотноо ямар ч зэвсэггүй өнгөт арьст залууг цагдаагийн ажилтан буудан хороосны дараа АНУ даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, хууль сахиулагчид арьсны өнгөөр ялгаварлаж байна гэж тэмцсэн ч цагдаагийн ажилтанд ямар ял шийтгэл оногдуулаагүй өнгөрсөн юм.

0 Сэтгэгдэл