Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Янукович: Крым Орост нэгдсэн нь эмгэнэл
Украины ерөнхийлөгч байгаад ОХУ-руу зугтаж гарсан Виктор Янукович анх удаа барууны хэвлэлд ярилцлага өгөхдөө “Крым Орост нэгдсэн нь Украин улсын эмгэнэл. Энэ бол маш муу хэрэг, одоо энэ нөхцөл байдлаас гарах арга зам хайх хэрэгтэй” гэж мэдэгджээ.
Янукович бас өөрийнх нь амийг аварсан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд талархсанаа илэрхийлсэн байна.
“Путин өөрийн тусгай албаны шийдвэрийг л хүлээн зөвшөөрснөөс биш надтай зөвлөлдөөгүй. Энэ бол түүний эрх, ажил. Миний амь амьдралыг аварч, украинаас гаргах тийм тушаал өгсөнд нь би түүнд талархдаг” гэж тэр хэлжээ.
Гуравдугаар сард гарсан “Крым, эх орондоо эргэж ирсэн нь” гэдэг баримтат кинонд Владимир Путин Батлан хамгаалах яам, тусгай албаны удирдлагадаа Януковичийн амийг аврах тушаал өгсөн гэж ярьсан юм.
Виктор Янукович бас өөрийг нь гадаадын банкуудад сая саяар хөрөнгөтэй гэж буруутгасныг няцаажээ.
Украинд төрийн эргэлт гарсан 2014 оны хоёрдугаар сард Виктор Янукович ерөнхийлөгчийн албан тушаалаас бууж ОХУ руу зугтааж гарсан юм. Украины парламент Дээд Рада Үндсэн хуулиа өөрчилж, ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явуулах шийдвэр гаргаснаар Петр Порошенко Украины ерөнхийлөгч болсон юм.
2014 оны гуравдугаар сард Крым, Севастопольд Орост нэгдэх талаар бүх нийтийн санал асуулга болж олонхийн саналаар ОХУ-д нэгдсэн юм.
матрын нулимс гэдэг энэ дээ, өөрөө худалдчихаад
Украины ерөнхийлөгч байгаад ОХУ-руу зугтаж гарсан Виктор Янукович анх удаа барууны хэвлэлд ярилцлага өгөхдөө “Крым Орост нэгдсэн нь Украин улсын эмгэнэл. Энэ бол маш муу хэрэг, одоо энэ нөхцөл байдлаас гарах арга зам хайх хэрэгтэй” гэж мэдэгджээ. Янукович бас өөрийнх нь амийг аварсан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд талархсанаа илэрхийлсэн байна.
“Путин өөрийн тусгай албаны шийдвэрийг л хүлээн зөвшөөрснөөс биш надтай зөвлөлдөөгүй. Энэ бол түүний эрх, ажил. Миний амь амьдралыг аварч, украинаас гаргах тийм тушаал өгсөнд нь би түүнд талархдаг” гэж тэр хэлжээ.
Гуравдугаар сард гарсан “Крым, эх орондоо эргэж ирсэн нь” гэдэг баримтат кинонд Владимир Путин Батлан хамгаалах яам, тусгай албаны удирдлагадаа Януковичийн амийг аврах тушаал өгсөн гэж ярьсан юм.
Виктор Янукович бас өөрийг нь гадаадын банкуудад сая саяар хөрөнгөтэй гэж буруутгасныг няцаажээ.
Украинд төрийн эргэлт гарсан 2014 оны хоёрдугаар сард Виктор Янукович ерөнхийлөгчийн албан тушаалаас бууж ОХУ руу зугтааж гарсан юм. Украины парламент Дээд Рада Үндсэн хуулиа өөрчилж, ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явуулах шийдвэр гаргаснаар Петр Порошенко Украины ерөнхийлөгч болсон юм.
2014 оны гуравдугаар сард Крым, Севастопольд Орост нэгдэх талаар бүх нийтийн санал асуулга болж олонхийн саналаар ОХУ-д нэгдсэн юм.
0 Сэтгэгдэл
2015.06.24























