Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Автын байцаагч аюулыг өөрөөрөө хааж олон хүүхдийн амь аварчээ

ОХУ-ын Хакаст зуслангаас буцаж явсан 300 орчим хүүхдийн амийг аврахын тулд өөрөө автоын байцаагч  аюулыг биеэрээ хаахад хүрсэн байна. Өнгөрсөн 25-ны өдөр Абакан-Ак-Доурокын замаар 300 орчим хүүхэд тээвэрлэж явсан цувааны өмнөөс урсгал сөрөн хурдтай ирж байсан машиныг Замын цагдаагийн эргүүл Александр Косолапов өөрийнхөө машинаар хааж зогсоожээ.
“Хүүхдүүдийн автобусыг аймшигт осолд орохоос сэргийлж байцаагч Александр Косолапов нөхцөл байдлыг цаг алдалгүй  үнэлээд аргагүйн эрхэнд өөрийгөө золиосонд гаргаж, урсгал сөрөн асар хурдтай ирж байгаа машиныг өөрийн машинаар мөргөж аюулыг зайлуулж чадсан” гэж Хакасын Дотоод яамны мэдээнд дурджээ.

Одоо эмнэлэгт байгаа цагдаагийн байцаагчийн амийг аврахын тулд эмч нар чадах хэрээрээ ажиллаж байгаа гэнэ. Өмнөөс нь ирж байсан машины жолооч, дөрвөн зорчигч бас эмнэлэгт байгаа юм байна.
“Цагдаагийн ажилтан олон тооны бэртэл авсан. Машиныг нь бол сэргээн засварлах ямар ч арга байхгүй. Дүрэм зөрчсөн жолоочийн кабинд бас 10 настай хүүхэд явж байсан. Автобусаар зорчиж явсан хүүхдүүдээс бэртэж гэмтээгүй” гэж яамны мэдээнд бас бичжээ.
       
Автобусандаар зорчиж явсан хүүхдүүдийн эцэг эхчүүдээс талархлын хэдэн арван захидал ирж цагдаагийн ажилтныг түргэн эдгэрэхийг ерөөж байна.
“Энэ цуваанд миний ач охин явж байсан. Энэ олон хүүхдийн амийг аварсан энэ хүнд баярлалаа. Өөрийнхөө машинд яваа хүүхдийн ч, өмнөөс нь ирж байсан хүүхдүүдийн ч амийг хайрладаггүй тэр жолоочид зохих шийтгэлийг нь оногдуулах хэрэгтэй” гэж нэг эмээ бичжээ.
0 Сэтгэгдэл
Тийм шүү. Оросууд олон арван матросовчуудыг төрүүлж эх орноо цээжээрээ хааж байсан ард түмэн. Тэдний үр сад ийм байх нь аргагүй.
мундаг. жинхэнэ эр зориг байна даа.
Тийм шүү. Оросууд олон арван матросовчуудыг төрүүлж эх орноо цээжээрээ хааж байсан ард түмэн. Тэдний үр сад ийм байх нь аргагүй.
Оросууд ч ийм юмандаа эр зоригтой шүү. Манай замын цагдаагийнхан болж, хаахгүй мөргөлдүүлчихээд л, дараа сүржигнэж өгнө дөө.
орос эр хүн
ene ch estoi 2 daind yalsan ard tumnii huugees garah er zorig bna daa
мужик
сайхан сэтгэл, эр зориг
ямар сайхан эрэлхэг зоригтой юм бэ?
yahaas ch butsahgui jinhene oros er bna
Хамгийн их уншсан