Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа
Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна
Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
"Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна
Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ
Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд
ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна
УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
Есдүгээр сарын 1-нийг ”хойшлуулах” уу
Орост хичээлийн шинэ жилийг есдүгээр сарын дундуур эхлүүлэх талаар Ерөнхийлөгчид ажлын хэсэг хүртлээ идэвхтэй хэлэлцүүлэг өрнөж байна. Энэхүү саналыг дэмжигчид нь гадаадын улс орнуудын туршлагыг танилцуулж аялал жуулчлалын салбарт ямар ашиг тус өгч болох талаар ухуулж эхэлжээ. Харин эсэргүүцэгчдийн зүгээс энэхүү уламжлалыг эвдэж өөрчлөхөд багагүй цаг хугацаа хэрэгтэй төдийгүй оюутнууд ч шалгалтанд бэлтгэж амжихгүй хэмээн гомдол гаргаж байгаа юм. ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Игорь Левитин энэ санааг зуныг, зуны амралтыг уртасгах нэг арга гэж тайлбарлаж буй. Воронежийн засаг захиргаанаас орон нутагт жуулчлалыг хөгжүүлэх нэг боломж бол хичээлийн шинэ жилийг есдүгээр сарын дундуур эхлүүлэх гэж буй. Тэд цаг агаарын таатай өдрүүд хязгаартай. Харин суралцах хугацааг өөрчлөх боломжтой ч гэж тайлбарлаж байна.

“Хичээлийн шинэ жилийг есдүгээр сарын 15-наас эхлүүлэх боломжтой. Энэ асуудал бол жуулчдын тоог нэмэгдүүлэх чухал зүйл. ОХУ нь Баруун Европын туршлагыг судлах ашиглах шалтгаан бий. Бид хуулийн хүрээнд энэ асуудлыг зохицуулах боломжтой” хэмээн үзэж байна гэж Левитин тайлбарлажээ. ОХУ-ын сургуулийн амралтын үргэлжлэх хугацаа нь дэлхийн стандарттай ижил. Тиймээс хичээлийн шинэ жил эхлэх өдрийг хойшлуулбал сургууль тарах хугацаа ч бага зэрэг хойшлох юм. Хэрвээ давуу тал ашигтай боломж олон гарч ирнэ гэдгийг хүлээн зөвшөөрвөл хичээлийн шинэ жил эхлэх хугацааг бүс нутгаар зохицуулж болно гэж үзжээ. АНУ, Герман, Испани, Итали, Францад ингэж зохицуулалт хийдэг. Салбар яамны зүгээс үүнийг зохицуулах боломжтой юм гэж үзсэн байна.
Тэгэхээр уламжлал яах болж байна вэ? Бараг 80 жил есдүгээр сарын 1 олон хүүхдийн хувьд жинхэнэ сэтгэл хөдөлгөсөн баяр байдаг.
Оросоос гадна олон оронд энэ зарчим мөрдөгддөг. Украин, Белоруссь мөн Балтикийн орнуудад ч хичээлийн шинэ жил есдүгээр сарын 1-нд эхэлдэг. Чех, Хятад, Монголд ч энэ өдрийг хичээлийн шинэ жилийн эхний өдөр гэж тодотгодог.
ОХУ-ын Боловсролын яамнаас “Уламжлалыг хүндэтгэх хэрэгтэй. Энэ талаар эхлээд хүүхдүүд сургууль эцэг эхээс асуулга авах хэрэгтэй” гэсэн санал гаргажээ. Багш нарын хувьд энэ судалгааг хийхэд сайндаа гурван долоо хоног зарцуулна. Уг нь энэ асуудлаар аль хэдийнэ туршилт хийж үзсэн. Амжилт олоогүй гэх хэсэг ч байна. Харин оросын иргэдийн дунд явуулсан судалгаагаар амрахад хамгийн тохиромжтой хугацаа бол найм, есдүгээр сар бөгөөд гурван хүн тутмын нэг нь есдүгээр сард амралтаа авахыг хүсдэг аж. Тиймээс ажил олгогчдын зүгээс энэ саналыг дэмжих магадлал өндөр байгаа аж. Крымын удирдлагууд туршилт хийхэд бэлэн гэдгээ мэдэгдээд үүний ачаар дотоод аялал жуулчлалаа хөгжүүлэх боломжтой гэж үзсэн байна. Судалгаагаар энэ жил дотоодын аялал жуулчлал 30-50 хүртэл хувиар буурах гэнэ. Шинжээчдийн зүгээс одоогоор туршилт хийх төсөл төдий яригдаж байгаа учраас эцэг эхчүүд болоод хүүхдүүд энэ мэдээллийн талаар ташаа ойлгох шаардлагагүй аж. Учир нь энэ хичээлийн жилийн хувьд эхэлдэг цагтаа эхэлж, есдүгээр сарын 1-нд хонх цохино гэсэн мэдээлэл албан ёсоор өгч буй юм.

0 Сэтгэгдэл