Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Хүний насыг 135 жил болгон уртасгаж чадна
Эрдэмтэд өдөр бүр шахуу хүн төрөлхтөнд шинэ бэлэг барьж байна. Испанийн эрдэмтдийн буй болгосон залуужуулах үрлийн талаар олон орны эрдэмтэд өнөөдөр хэлэлцүүлэг өрнүүлж эхлэв. Испанийн эрдэмтдийн бүтээсэн энэхүү эм хүний насыг 135 жил болгон уртасгаж чадах юм. Одоогоор эрдэмтэд энэхүү эмийг хулгана дээр туршиж, 65 хувийн амжилттай байгаа гэжээ. Гайхамшигт эмийг Овьедо их сургуулийн анагаахын салбарын эрдэмтэд тун санамсаргүйгээр бүтээсэн байна. Тэд хүнийг маш хурдан хөгшрөлд хүргэдэг ховор төрлийн өвчнийг судалж байхдаа хулгана дээр эсийн уураг хаагч хоёр молекулийн үйл ажиллагааг зохицуулах эмийг туршиж үзсэн байна. Гэтэл энэхүү эмийн нөлөө нь гайхамшигтай үр дүн үзүүлсэн гэнэ. Өөрөөр хэлбэл зөвхөн эсийн хөгшрөлтийг зогсоогоод зогсохгүй зарим эсийг сэргээж байсан аж. Судалгааны дүнг “Nature Cell Biology” сэтгүүлд хэвлэсэн байна. Тиймээс эрдэмтэд өнөөдөр “залуужуулах үрэл” бүтээх ажилдаа оров.
Тэдний хэлснээр ганц хоёрхон судалгааны дараа энэ эм бэлэн болж худалдаанд гарч чадах гэнэ. Юуны өмнө судлаачид хөгшрөлтийн процессыг хариуцдаг бие махбодийн эсийг уураг ялгаруулагчаас ялгахаар оролдож эхэлсэн гэнэ. “Бид энэ өвчний талаар судалж байхдаа хулганад ч энэ шинж тэмдэг илэрдэг учраас судалгаа хийхэд тун тохиромжтой юм хэмээн үзсэн. Туршилтын энэ боломж нь онолын хувьд бидэнд эмнэлзүйн туршилт хийх үндэслэл болж чадсан.”хэмээн судалгааны багийн ахлагч Фернандо Гарсия Осорио хэлэв. Өмнө нь эрдэмтэд хорт хавдрын эсийн хөгжлийн механизмыг зогсоох төсөл дээр ажиллаж байсан юм. Тэд хорт хавдар нь хүний уургийн сүлжээ гэмтсэний улмаас идэвхждэг гэсэн судалгаа гаргаж байсан юм.
Эрдэмтэд өдөр бүр шахуу хүн төрөлхтөнд шинэ бэлэг барьж байна. Испанийн эрдэмтдийн буй болгосон залуужуулах үрлийн талаар олон орны эрдэмтэд өнөөдөр хэлэлцүүлэг өрнүүлж эхлэв. Испанийн эрдэмтдийн бүтээсэн энэхүү эм хүний насыг 135 жил болгон уртасгаж чадах юм. Одоогоор эрдэмтэд энэхүү эмийг хулгана дээр туршиж, 65 хувийн амжилттай байгаа гэжээ. Гайхамшигт эмийг Овьедо их сургуулийн анагаахын салбарын эрдэмтэд тун санамсаргүйгээр бүтээсэн байна. Тэд хүнийг маш хурдан хөгшрөлд хүргэдэг ховор төрлийн өвчнийг судалж байхдаа хулгана дээр эсийн уураг хаагч хоёр молекулийн үйл ажиллагааг зохицуулах эмийг туршиж үзсэн байна. Гэтэл энэхүү эмийн нөлөө нь гайхамшигтай үр дүн үзүүлсэн гэнэ. Өөрөөр хэлбэл зөвхөн эсийн хөгшрөлтийг зогсоогоод зогсохгүй зарим эсийг сэргээж байсан аж. Судалгааны дүнг “Nature Cell Biology” сэтгүүлд хэвлэсэн байна. Тиймээс эрдэмтэд өнөөдөр “залуужуулах үрэл” бүтээх ажилдаа оров.Тэдний хэлснээр ганц хоёрхон судалгааны дараа энэ эм бэлэн болж худалдаанд гарч чадах гэнэ. Юуны өмнө судлаачид хөгшрөлтийн процессыг хариуцдаг бие махбодийн эсийг уураг ялгаруулагчаас ялгахаар оролдож эхэлсэн гэнэ. “Бид энэ өвчний талаар судалж байхдаа хулганад ч энэ шинж тэмдэг илэрдэг учраас судалгаа хийхэд тун тохиромжтой юм хэмээн үзсэн. Туршилтын энэ боломж нь онолын хувьд бидэнд эмнэлзүйн туршилт хийх үндэслэл болж чадсан.”хэмээн судалгааны багийн ахлагч Фернандо Гарсия Осорио хэлэв. Өмнө нь эрдэмтэд хорт хавдрын эсийн хөгжлийн механизмыг зогсоох төсөл дээр ажиллаж байсан юм. Тэд хорт хавдар нь хүний уургийн сүлжээ гэмтсэний улмаас идэвхждэг гэсэн судалгаа гаргаж байсан юм.
0 Сэтгэгдэл























