Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Малид гадаадын иргэдийг барьцаалав
Малийн Севар хот дахь “Библос” зочид буудалд өнгөрсөн баасан гаригт алан хядагчид халдаж гадаадын иргэдийг барьцаалсан юм. Барьцааны хүмүүс дунд Орос, Украйн, Өмнөд Африкийн иргэд төдийгүй НҮБ-ын ажилтнууд байсан аж. Бямба гаригт Малийн цэргийнхэн болон НҮБ-ын энхийг сахиулагчид барьцааны хүмүүсийг суллах явцад гарсан мөргөлдөөний улмаас 12 хүн нас барсны тав нь цэргийнхэн буюу НҮБ-ын гэрээт албан хаагч, гурав нь барьцааны хүн, дөрөв нь алан хядагч байсан гэжээ.
НҮБ-ын гэрээт албан хаагч нар амь үрэгдсэнтэй холбогдуулан НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун гүн эмгэнэл илэрхийлсэн юм. Барьцаанаас НҮБ-ын хоёр ажилтан, Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын хоёр, нэг орос, нэг украйн иргэнийг эрүүл суллаж чадсан гэнэ. Гэвч амь үрэгдэгсдийн дунд украйн мали, непали, ӨАБНУ-ын иргэн байжээ.
Малийн Севар хот дахь “Библос” зочид буудалд өнгөрсөн баасан гаригт алан хядагчид халдаж гадаадын иргэдийг барьцаалсан юм. Барьцааны хүмүүс дунд Орос, Украйн, Өмнөд Африкийн иргэд төдийгүй НҮБ-ын ажилтнууд байсан аж. Бямба гаригт Малийн цэргийнхэн болон НҮБ-ын энхийг сахиулагчид барьцааны хүмүүсийг суллах явцад гарсан мөргөлдөөний улмаас 12 хүн нас барсны тав нь цэргийнхэн буюу НҮБ-ын гэрээт албан хаагч, гурав нь барьцааны хүн, дөрөв нь алан хядагч байсан гэжээ. НҮБ-ын гэрээт албан хаагч нар амь үрэгдсэнтэй холбогдуулан НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун гүн эмгэнэл илэрхийлсэн юм. Барьцаанаас НҮБ-ын хоёр ажилтан, Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын хоёр, нэг орос, нэг украйн иргэнийг эрүүл суллаж чадсан гэнэ. Гэвч амь үрэгдэгсдийн дунд украйн мали, непали, ӨАБНУ-ын иргэн байжээ.
0 Сэтгэгдэл























