Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
“Исламын улс”-ын дайчидтай дотно харилцаанд орохыг эсэргүүцсэн 19 эмэгтэйг цаазаар авчээ

“IraqiNews” агентлагийн мэдээлснээр Исламын улс бүлэглэлийн дайчидтай сексийн харилцаанд орохыг хүлээн зөвшөөрөөгүй 19 эмэгтэйг цаазаар авсан гэнэ. Курдистаны Ардчилсан намын төлөөлөгч Сайд Мимусинигийн баталснаар сүүлийн хоёр хоногт Жихадын дайчидтай сексийн харилцаанд ороогүй гэдэг үндэслэлээр 19 эмэгтэйг Мосулд цаазаар авч амийг хороожээ. Мөн Исламын улс бүлэглэлийнхэн мөнгө эмэгтэйчүүдээс бол хоорондоо хагарах нь элбэг байгаа гэнэ. Харамсалтай нь энэ нь эмэгтэйчүүдийг олноор нь хомроглон хөнөөсөн анхны тохиолдол биш юм. Өнгөрсөн оны 12 дугаар сард тэд 150 гаруй эмэгтэйг барьцаалсан бөгөөд тэдний дунд жирэмсэн эмэгтэйчүүд болон насанд хүрээгүй хүүхэд цөөнгүй байсан юм.
Барууны хэвлэлүүд Исламын улс хүний наймаа хийж, насаар нь ангилан үнэ тогтоож байгаа тухай мэдээлж үнийн жагсаалтыг хүртэл нийтэлж байсан билээ. Жишээ нь нэгээс 10 хүртэлх насны хүүхдийг 165 ам.доллараар, 20 хүртэлх насны залуу бүсгүйчүүдийг 125 ам.доллараар эхлэн үнэ дуудаж зарж байгаа бол үүнээс дээш насныхныг нас зүсээр нь ангилан үнэ тогтоодог гэжээ. Бүүр цэргийн хуаранд ч секс үйлчилгээ үзүүлэх “Секс жихад” гэх хугацааг товлодог болсон байна. “Секс жихад” гэгдэх бүсгүйчүүд хэрвээ жихадтай гэрлэж, тэдэнд хүүхэд төрүүлж өгвөл энэ нэрээс ангижирдаг болжээ.

0 Сэтгэгдэл