Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
“Ромео Жульетта”-д тоглох жүжигчид эхнээсээ тодорч байна
Өнөө жил Уильям Шекспирийн мэндэлсний 450 жилийн ой тохиож буй. Үүний хүрээнд саяхан түүний нэрэмжит Английн “Глоб” театрынхан манай улсад хүрэлцэн ирж “Гамлет” жүжгийг англи хэл дээр үзэгчдийн хүртээл болгосон билээ. Тэгвэл уг ойд зориулан УДЭТ-ын хамт олон 85 дахь үзвэрийн нээлтээ суут зохиолчийн “Ромео Жульетта” жүжгээр нээхээр төлөвлөж байгаа юм.
19 жилийн дараа дахин УДЭТ-ын тайзнаа амилах гэж буй жүжгийн найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар ажиллах бөгөөд жүжгийн сургуулилт энэ сарын сүүлээр эхлэх аж. Хайр дурлалын дуулал болсон уг жүжгийг амилуулах жүжигчид эхнээсээ тодорч байгаа гэнэ. Тухайлбал, Никколо Монтеккид /Баян наймаачин/ Г.Амгаланбаатар, Антонио Капулеттид /Язгууртан Гүн/ Г.Эрдэнэбилэг, Парис делла Скалад /Захирагчийн хүү/ Г.Дөлгөөн-Аюуш, Монад /Жульеттийн Өрлөг эх/ гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Бартоломео II делла Скалад /Верона хотын захирагч/ ардын жүжигчин П.Цэрэндагва, Лоренцод /Лам/ жүжигчин С.Болд-Эрдэнэ нар тоглохоор болсон байна. Харин гол дүр болох Ромео, Жульеттад тоглох жүжигчдийн нэрийг одоогоор нууцалж байгаа юм.
Өнөө жил Уильям Шекспирийн мэндэлсний 450 жилийн ой тохиож буй. Үүний хүрээнд саяхан түүний нэрэмжит Английн “Глоб” театрынхан манай улсад хүрэлцэн ирж “Гамлет” жүжгийг англи хэл дээр үзэгчдийн хүртээл болгосон билээ. Тэгвэл уг ойд зориулан УДЭТ-ын хамт олон 85 дахь үзвэрийн нээлтээ суут зохиолчийн “Ромео Жульетта” жүжгээр нээхээр төлөвлөж байгаа юм. 19 жилийн дараа дахин УДЭТ-ын тайзнаа амилах гэж буй жүжгийн найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар ажиллах бөгөөд жүжгийн сургуулилт энэ сарын сүүлээр эхлэх аж. Хайр дурлалын дуулал болсон уг жүжгийг амилуулах жүжигчид эхнээсээ тодорч байгаа гэнэ. Тухайлбал, Никколо Монтеккид /Баян наймаачин/ Г.Амгаланбаатар, Антонио Капулеттид /Язгууртан Гүн/ Г.Эрдэнэбилэг, Парис делла Скалад /Захирагчийн хүү/ Г.Дөлгөөн-Аюуш, Монад /Жульеттийн Өрлөг эх/ гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Бартоломео II делла Скалад /Верона хотын захирагч/ ардын жүжигчин П.Цэрэндагва, Лоренцод /Лам/ жүжигчин С.Болд-Эрдэнэ нар тоглохоор болсон байна. Харин гол дүр болох Ромео, Жульеттад тоглох жүжигчдийн нэрийг одоогоор нууцалж байгаа юм.
0 Сэтгэгдэл
























