Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Нийслэлийн Үйлдвэрлэл, технологийн паркийн төслийг хэлэлцэж эхлэв
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, “Нийслэлийн Үйлдвэрлэл, технологийн парк хөгжүүлэх” хөтөлбөрийн төслийг хэлэлцлээ. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, “Улаанбаатар хотын Эдийн засгийн хөгжлийн стратеги” зэрэг баримт бичигт Улаанбаатар хотын дагуул хот, тосгодод үйлдвэрлэл, технологийн паркууд байгуулахаар тусгасан байдаг. Ингээд “Нийслэлийн Үйлдвэрлэл, технологийн парк хөгжүүлэх” хөтөлбөрийг боловсруулсан. Тухайлбал, байгаль орчин бохирдуулж буй арьс ширний үйлдвэрүүдийг Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг Шар хөцийн хоолойд арьс ширний анхан шатны боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх юм.
Мөн Багануур дүүрэгт нүүрс-хими техонологийн үйлдвэрүүдийг төвлөрүүлэн байршуулж, үйлдвэрлэл, технологийн парк байгуулна. Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу нийслэлээс үйлдвэрлэл, технологийн паркуудын байршил, газрын хэмжээг тогтоогоод байна. Эмээлтийн Хөнгөн үйлдвэрлэл, технологийн паркад нийт 303.4, Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркад 134.9, Багануурын үйлдвэрлэл, технологийн паркад 105.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гараад байна. Үүнээс гадна хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн Эко паркийн ТЭЗҮ-ийг боловсруулж байгаа тул хөрөнгө оруулалтын тооцоо нь хараахан гараагүй ажээ.

0 Сэтгэгдэл