Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Хятадад болох Ялалтын ой барууны удирдагчдыг бодолд оруулж байна
Есдүгээр сарын 3-нд Бээжингийн тэнгэр цэлмэг, утаагүй сайхан байх хэдий ч Японыг ялсны  баярын эргэн тойронд дипломат манан дэгдээд байна. Хятад дэлхийн 50 орны тэргүүнд урилга илгээгээд байгаа.

ОХУ болон Шанхайн хамтны ажиллагааны байгууллагын тэргүүнүүд парадад жагсах цэргүүдтэйгээ ирнэ. Харин барууны орнууд болохоор энэ ойд оролцох нь японы эсрэг өнгө аястай болох учраас эргэлзэж бүр эмээж байна.
Японы болон ХБНГУ-ын засгийн газрын тэргүүнүүд энэ ой өнгөрөөж байж БНХАУ-д айлчилна гэдгээ мэдэгдсэн. Өмнөд Солонгос ойн баярт оролцох хүсэлтэй байгаа ч Вашингтон түдгэлзсээр байна.
Хятадын тал хоёр Солонгост хоёуланд нь урилга илгээсэн. Хятадууд энэ ойгоо “Дэлхийн хоёрдугаар дайнд Японы булаан эзлэгчдийг эсэргүүцсэн хятадын ард түмний ялалтын 70 жилийн ой” хэмээн нэрлэж бэлгэ тэмдэг хэвлүүлсэн. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн мэдэгдэж байгаагаар “V” тэмдэг нь хятадын ард түмний эв нэгдэл болон ялалтыг бэлгэдэж байгаа бол таван тагтаа нь хятадын түүх, энх тайванч эрмэлзлийн, мөн хятад үндэстний коммунист намынхаа удирдлагын дор их сэргэн мандлын төлөө хөгжиж байгааг бэлгэдэж байгаа юм байна. 
      
Ялалтын ой цэвэр ариун байхын төлөө эрх баригчид нийслэлийн агаарын бохирдлыг цэвэрлэхээр чармайж байгаа. Бээжин, Тяньжин хот, Шаньси, Хэбэй, Шаньдун муж, Өвөр Монголын өөртөө засах орныг 2014 онд Ази Номхон далайн  эдийн засгийн хамтын ажиллагааны  дээд хэмжээний уулзалтын үеэр агаарын бохирдолгүй болгосон шигээ агаарыг нь цэвэр байлгахыг эрмэлзэж байна.
Ялалтын баярт оролцох зочдын тухайд өнөө ч нууц хэвээр байна. Урилга хүлээн авсан 50 орны удирдагчаас олонхи нь ирж үндэсний болон японы эсрэг энэ баярт оролцоно  гэж дипломат эх сурвалжаас авснаа South China Morning Post мэдээлж байгаа юм.  
Бээжингийн үндэсний их сургуулийн профессор Ши Иньхун ойн баярын парадыг хоёр гол зорилготой гээд юун түрүү японыг ялахад хятадын ард түмний оруулсан хувь нэмрийг харуулах, нөгөө талаар Хятад бол дайны дараанаас дэлхийн том гүрэн болсныг илтгэх юм гэжээ.
Бээжин ч энэ арга хэмжээ нь ямар нэгэн орны эсрэг утга агуулгагүй гэж мэдэгдэж байгаа. Гэхдээ барууны удирдагчид үндэсний сурталчилгаа болсон энэ баяр ёслол дээр БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй хамт байхыг хүсэхгүй байна.
Австралийн La Trobe их сургуулийн профессор Ник Бисли болохоор Си төсөөлж байснаас ч илүү хатуу харгис гадаад бодлого барьж байгаа гээд барууныхан энэ бодлогыг нь дэмжихийг хүсэхгүй байгаа юм гэжээ.
Зөвхөн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын удирдагчид л ирэхээ амлаад байна. Эх сурвалжийн мэдээлснээр бол ХБНГУ-ын канцлер Ангела Меркель баяр ёслолд ирэхгүй дараа нь есдүгээр сарын эхээр Бээжинд айлчилна гэнэ. Тэр бас Москвад тавдугаар сарын 9-ний баярт ирээгүй, дараа нь айлчилсан.
Японы Ерөнхий сайд Синзо Абэ бас Меркелийн адилаар баярын дараа ирэх юм байна. Дорнод  Хятадын тэнгис дэх арлаас болоод Токио, Бээжингийн харилцаа хурцдаад байгаа. Бээжин ч Токиод 1945 оны долдугаар сарын 26-нд АНУ, Их Британи, БНХАУ-ын гарын үсэг зурсан  Подстамын тунхгийг сануулж байгаа юм. Энэ тунхгаар бол Япон үг дуугүй бууж өгч, цэргийн гэмт хэрэгтнүүдээ шийтгэх ёстой.
Синьхуа агентлаг “Хэт барууны хүчнүүд Дэлхийн хоёрдугаар дайны үр дүн, энэ тунхаглалыг няцаахыг оролдсоор байна. Ой болохоос өмнөхөн олон нийт эсэргүүцсээр байхад  Японы барууны эвсэл аюулгүй байдлын тухай хууль гаргаж баталлаа. Энэ  хуулиар бол Япон улс гадаадад болж  байгаа цэргийн ажиллагаанд оролцох болсон нь энх тайванд аюул учруулахад хүрч байна” гэж тэмдэглэж байна.

Ялалтын баярын өөр нэг оньсого нь БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе нар оролцох уу, үгүй юу гэдэг асуулт. Интернетийн Diplomat сэтгүүлийн мэдээлснээр тэднийг өөрсдийг нь урьсны зэрэгцээ цэргийнхнээ Тяньаньминий талбайд жагсаахыг санал болгожээ.
Умард Солонгосын удирдагч хэрхэх нь мэдэгдэхгүй байна. Өмнөд Солонгосын хувьд Хятадтай эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам өргөтгөж, улстөрийн талаар ч нягт холбоо тогтоогоод байгаа. Тэгэхээр Пак хатагтай Бээжинд ирэхийг хүсч байна гэсэн яриа бий. Гэтэл АНУ зөвшөөрөл өгөхгүй байгаа гэнэ.
Сайнаар бодох юм бол Ким, Пак хоёр Бээжинд уулзаж хоёр солонгосын яриа хэлэлцээр сэргэх ч юм бил үү.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан