Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
“Дарь эх цанриллах” хурал болно
Гандантэгчинлэн хийдийн Шашны их сургуулийн хурлын танхимд ням гарагт “Дарь эх цанриллах” хурал болох аж. Дарь эх цанриллах гэдэг нь орой нар жаргахаас эхлээд өглөө нар мандтал хорин нэгэн Дарь эхийн магтаалын дууг тасралтгүй уншиж, хурж хонодог байна.
21 Дарь эх нь өөр өөрийн магтаалтай. Ингэхдээ хамаг амьтдын сайн сайхныг тэтгэх, хүссэн бүгдийг биелүүлэх хүч шингээсэн байдаг аж. Тухайлбал, Ногоон дарь эх бурхан нь хамаг амьтдын үйлсийг тэтгэх, хүссэн бүгдийг нь гүйцэлдүүлэх их ерөөл тавьсан бурхан тул түүний магтаалд “Эрдэнэ хүссэн хүн эрдэнэтэй болж хүүхэд хүссэн хүн хүүхэдтэй болно” гэж гардаг байна. Мөн эх хүний дүрээр заларсан тул энэрэл хайр, их нигүүлсэнгүй сэтгэлийн эх булаг бөгөөд үнэнхүү шүтэж чадвал хол ойр гэж ялгалгүй бүгдэд нь хүрч очин тусалдаг гэнэ. Тиймээс Ногоон Дарь эх бурханыг “Түргэн эх” ч гэж нэрлэдэг юм билээ. Ногоон Дарь эхийн магтаалыг уншиж байх үед сүсэгтэн хүн Ногоон Дарь эх бурхан бодитоор залран ирсэн байна хэмээн төсөөлөх ёстой байдаг байна.
Гандантэгчинлэн хийдийн Шашны их сургуулийн хурлын танхимд ням гарагт “Дарь эх цанриллах” хурал болох аж. Дарь эх цанриллах гэдэг нь орой нар жаргахаас эхлээд өглөө нар мандтал хорин нэгэн Дарь эхийн магтаалын дууг тасралтгүй уншиж, хурж хонодог байна. 21 Дарь эх нь өөр өөрийн магтаалтай. Ингэхдээ хамаг амьтдын сайн сайхныг тэтгэх, хүссэн бүгдийг биелүүлэх хүч шингээсэн байдаг аж. Тухайлбал, Ногоон дарь эх бурхан нь хамаг амьтдын үйлсийг тэтгэх, хүссэн бүгдийг нь гүйцэлдүүлэх их ерөөл тавьсан бурхан тул түүний магтаалд “Эрдэнэ хүссэн хүн эрдэнэтэй болж хүүхэд хүссэн хүн хүүхэдтэй болно” гэж гардаг байна. Мөн эх хүний дүрээр заларсан тул энэрэл хайр, их нигүүлсэнгүй сэтгэлийн эх булаг бөгөөд үнэнхүү шүтэж чадвал хол ойр гэж ялгалгүй бүгдэд нь хүрч очин тусалдаг гэнэ. Тиймээс Ногоон Дарь эх бурханыг “Түргэн эх” ч гэж нэрлэдэг юм билээ. Ногоон Дарь эхийн магтаалыг уншиж байх үед сүсэгтэн хүн Ногоон Дарь эх бурхан бодитоор залран ирсэн байна хэмээн төсөөлөх ёстой байдаг байна.
0 Сэтгэгдэл
























