Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Ойн үеэр агаарын бохирдлыг бууруулах гэж Хятадад 4000 үйлдвэрийг хаажээ

Японы эсрэг дайнд хятадын ард түмний байгуулсан ялалтын 70 жилийн ой, Бээжинд болох цэргийн парадын үеэр нийслэл хот орчмын агаарыг бохирдолгүй, утаагүй байлгах зорилгоор Хэбэй мужид 3785 үйлдвэр аж ахуйн газрын ажиллагааг зогсоосон байна.
Энэ ойн баярт Бээжин гадаадын 50 орчим орны удирдагчийг урьсан болохоор хятадын эрх баригчид нийслэлийн агаарын бохрдлыг бууруулахын тулд утаа хаягдал их гаргадаг үйлдвэрүүдийг ийн хааж байгаа юм байна.
Ойн баяр есдүгээр сарын 3-нд тохиож цэргийн парад нь Тяньаньмэнийн талбайд болоход  уригдсан орнуудын цэргийн салбар ангиуд ч жагсах юм.

Даваа гарагт БНХАУ-ын Байгаль орчныг хамгаалахын сайд Чэнь Зинин цэвэр агаар бол парад амжилттай болохын нэг үндсэн хэсэг төдийгүй нийслэлийн имижийн салшгүй хэсэг гэж мэдэгдсэн байна. Ингээд 15 ажлын хэсэг томилон агаар бохирдуулж байгаа үйлдвэрүүдийг шалгаж ийн хааж байгаа юм. Ийм байдлаар нийслэл Бээжингийн агаарын бохирдлын 40, бусахд бүс нутгийн агаарын 30 хувийг цэвэр болгоно гэж найдаж байгаа юм байна.
Арилжааны бус Berkeley Earthбайгууллагын судалгаагаар агаарын обхирдлоос болж хятадад жилд 1,6 сая хүн, өдөрт 4000 хүн нас барж байгаа нь нийт нас барагсдын 17 хувийг эзэлдэг байна.
0 Сэтгэгдэл
***** нар японыг ялсан 70 жил гэхээсээ ичээч
hoorhii hytdin ard tumen olon jil mongoliin darlald, daraa n 600 jil manjiin darlad , daraan japanii darlald bas olon jil ih zovson ard tumen dee. hoorhii. barag 800 jiliin daraa tusgaar togtnoloo olson tul setgeleesee bayar hurgey dee. ih hund huvi zaya shuudee
Хамгийн их уншсан