Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Олон сая хүүхэд нас барж байна
Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдаагүйн улмаас дэлхий даяар жил бүр 1.5 сая орчим хүүхэд нас барж байна. Энэ тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээлжээ. Тус байгууллага шинжлэх ухааны “Вакцин” сэтгүүлийн тусгай дугаарыг хянан тохиолдуулан гаргасан байна.
Вакцин хийлгэхийг хүсэхгүй байх эсвэл хүмүүсийн айдас болгоомжлол нь эрүүл мэндийн салбарын халдварт өвчинтэй тэмцэх чадварт ямар үр дагавар үзүүлдэг болоход шинжээчдийн хийсэн дүн шинжилгээг тус сэтгүүлд нийтэлжээ.
“Өөртөө эсвэл хүүхдүүддээ цаг хугацаанд нь вакцин хийлгэдэггүй эсвэл хийлгэхээс татгалздаг хүмүүс дархлаажуулалтын тал дээр хоцрогдмол байдлыг арилгахыг эрмэлзэж байгаа улс орнуудад хүндрэл учруулдаг. Дэлхий даяар таван хүүхэд тутмын нэг нь амин чухал шаардлагатай вакцин хийлгэдэггүй бөгөөд жил бүр 1.5 сая орчим хүүхэд вакцин нь байдаг өвчний улмаас нас бардаг” гэж ДЭМБ-ын мэргэжилтнүүд онцлон тэмдэглэж байна.
Тус байгууллагын мэргэжилтнүүдийн цохон тэмдэглэж буйгаар, хүмүүс вакцин үр дүнтэй эсэхэд эргэлздэг байдал вакцинжуулалтын талаар сөрөг хандлагыг бий болгодог. Мөн вакцины талаар тодорхой мэдээлэлгүй, эмч нар эсвэл эрүүл мэндийн тогтолцоонд үл итгэх байдал, мөн вакцины улмаас эмэгтэйчүүд үргүй болдог гэх зэрэг янз бүрийн цуу яриа зэрэг бусад хүчин зүйлтэй ч холбоотой байж магадгүй байна. Ядуу төдийгүй өндөр хөгжилтэй улс орнуудад ч иймэрхүү асуудлуудтай тулгардаг болохыг шинжээчид онцлон тэмдэглэж байна.
Вакцинжуулалтын талаарх бүх цуу яриаг болон айдсыг үгүй болговол хүмүүстэй ажиллахад тусална гэдэгт ДЭМБ итгэлтэй байгаа аж. Тухайлбал, тэд “Эбола” вирусийн халдвартай хийсэн тэмцлийн туршлагыг жишээ болгож байна. Баруун Африкийн оршин суугчдыг эмч нар амьдралын заншсан байдлаасаа түүгээр ч барахгүй ойр дотныхоо хүмүүсийг нас барангуут нь оршуулах зэрэг зарим зан үйлээсээ татгалзахыг ятгаж чадсаны дараа үхлийн аюултай уг вирусийн халдвар авсны улмаас нас барах тохиолдол буурч эхэлжээ.
ДЭМБ-ын мэдээлснээр, дархлаажуулалт нь жил бүр 2-3 сая хүүхдийг сахуу, татран, халдварт саа, улаан бурхан зэрэг аюултай өвчнөөр нас барахаас урьдчилан сэргийлдэг байна.
Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдаагүйн улмаас дэлхий даяар жил бүр 1.5 сая орчим хүүхэд нас барж байна. Энэ тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээлжээ. Тус байгууллага шинжлэх ухааны “Вакцин” сэтгүүлийн тусгай дугаарыг хянан тохиолдуулан гаргасан байна.Вакцин хийлгэхийг хүсэхгүй байх эсвэл хүмүүсийн айдас болгоомжлол нь эрүүл мэндийн салбарын халдварт өвчинтэй тэмцэх чадварт ямар үр дагавар үзүүлдэг болоход шинжээчдийн хийсэн дүн шинжилгээг тус сэтгүүлд нийтэлжээ.

0 Сэтгэгдэл