Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Сицилийн хоолойгоос 3000 гаруй цагаачийг аврав
Хойд Африкаас дүрвэсэн 3000 гаруй хүнийг Ливийн эрэг орчмоос өнгөрсөн бямба гарагт Италийн санхүүгийн Гвардынхан болон эргийн хамгаалалтын хамтарсан BMC ажиллагааны үеэр аварсан байна. Тэд долоон жижиг моторт онгоц, 16 завин дээр суун Италийг зорьж байсан дүрвэгсдийг нэг ч хүнийг гэмтээлгүй эсэн мэнд аварч чаджээ. Газрын дундад тэнгисээр дамжин Италийг зорих дүрвэгсдийн цуваа өнгөрсөн амралтын өдөр хэт идэвхжсэн байна. Олон улсын цагаачлалын албанаас Газрын дундад тэнгисээр дамжин Европыг зорих дүрвэгсдийн цуваа тасрахгүй байгааг онцлоод зөвхөн оны эхнээс өнөөдрийг хүртэл 188 мянган хүнийг амиа алдахаас аварч чадсан гэнэ. Гэвч харамсалтай нь энэ хугацаанд 2000 хүн амиа алдсан байна. Хойд Африк болон Ойрхи Дорнодоос дүрвэн ирэгсдийг аврах Европын холбооны ажиллагааг “Тритон” хэмээн нэрлэж буй бөгөөд Европын холбооны зүгээс дөрөвдүгээр сарын 23-нд энэ ажиллагаанд зориулах төсвийг сард 3-10 сая евро хүртэл өсгөхөөр тохиролцсон юм.

0 Сэтгэгдэл