Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Лалын улсын дайчид Палмир хотын эртний сүмийг дэлбэлсэн байна

Сирийн газар нутагт Лалын улс бүлэглэл хүчтэй тэмцэл өрнүүлж, тус улсын Засгийн газартай дайтсаар байгаа. Тэгвэл Сирийн Палмир хотын эртний сүмийг дэлбэлж байгаа дүрс бичлэгийг Лалын улс бүлэглэл цахим хуудсандаа байршуулсан байна. Хүн төрөлхтний түүхэнд чухал сүм хийдэд ордог Палмир хотын хийд нь хамгийн сүүлд 1960 онд засвар хийгдэж байсан бөгөөд 2000 жилийн өмнө баригдсан гэж түүхэнд тэмдэглэн үлдсэн байдаг. Харамсалтай нь ийнхүү Лалын улс бүлэглэлийн дайчид их хэмжээний тэсрэх бөмбөгөөр сүм хийдийг газартай нь тэгшиллээ. НҮБ-ын түүхэн ховор олдвор судлалын төвөөс маш их харамсаж байгаагаа илэрхийлж мэдэгдэх хуудас хүргүүлсэн байна. Сирийн иргэний дайн бүс нутгийн хувьд улам хүндэрсээр байгааг хэвлэлүүд онцолж, Лалын улс бүлэглэлийг санхүүжүүлж байгаа байгууллагыг олж илрүүлэх, таслан зогсоохгүй бол түүхэн ховор олдворууд устаж үгүй болох шинжтэй байгааг анхааруулжээ. “САНА” агентлагийн мэдээлж байгаагаар “Сирийн арми ялагдал хүлээх юм бол дэлхийн нэг хэсэг үгүй болох болно” гэсэн. Ямартай ч Лалын улс бүлэглэлийн дайчид Палмир хотын эртний сүмийг дэлбэллээ.

0 Сэтгэгдэл