Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Хятадын хөрөнгө оруулагчид санаа зовж эхэллээ
БНХАУ-ын хөрөнгийн зах зээлд томоохон үйл явдал өрнөж байгаа. Дэлхийн зах зээлийн ханш, ам.долларын ханш, газрын тосны үнэ буурч байгаа зэрэг үйл явдал нь БНХАУ-ын томоохон хөрөнгө оруулагчдын санааг зовоож эхэллээ гэсэн мэдээлэл цацагдах болов.

Хэрэв өмнөд хөршийн хөрөнгө оруулагчид хөрөнгийн зах зээлд болон томоохон төслүүдээс татгалзах нөхцөл байдал үүсвэл асуудал ундарна. Зөвхөн Хятад ч гэлтгүй Азийн хөрөнгийн зах зээлд үнийн өсөлт ханшийн бууралт давалгаалж брокеруудыг сандаргаж эхэллээ. Хөрөнгийн зах зээлд хүндхэн нөхцөл байдал үүсч байгаа үйл явдал нь Хятадын эдийн засаг тогтворгүй хэвээр байгааг харуулж байгаа гэсэн мэдээлэл барууны хэвлэлүүдээр цацагдах болов. БНХАУ-ын индекс нэмэгдэж, дээшилсэн нь зарим салбарт зээл олгохгүй, бизнесийн үйл ажиллагааг доголдуулахад хүрээд байгаа талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ.
Сүүлийн гурван өдрийн дотор ханшийн сулрал 20 хувьд хүрсэн нь Хятадын ард түмний банкийг гацаанд оруулав. Удаан хугацааны турш өсөлттэй байсан БНХАУ-ын эдийн засгийн үр дүнг гуравхан хоногийн дотор хэлбэлзүүлж чадаж байгаа хүчин зүйл нь АНУ-ын долларын ханш. Дэлхийн банкны мэргэжилтнүүд АНУ-ын “гол тоглогч хэвээр байгааг харууллаа” гэсэн тайлбарыг хэвлэл мэдээллийн агентлагуудад өгсөн юм.
Хятадын “Shanghai Composite” индекс даваа гарагийн арилжааг 8.49 хувийн уналттай хаах үеэр Азийн хувьцааны зах зээлүүдэд ч огцом уналт ажиглагдаж эхэллээ. Хонконгийн “Hang Seng” индекс даваа гарагт 5.4 хувиар унасан нь сүүлийн 17 сард бүртгэгдсэн хамгийн муу үзүүлэлт юм. Японы “Nikkei 225” индекс 4.61 хувийн уналттай хаагдсан.
Хэрэв БНХАУ-ын хөрөнгө оруулагчдын санааг өөрчилж чадах юм бол тус улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг зогсоох боломжтой гэсэн ойлголт байсан гэдгийг ОУВС-гийн тэргүүн цохон тэмдэглэсэн. Мөн энэ бол их гүрнүүдийн мөнгөний тоглолт гэдгийг тайлбарласан билээ. Газрын тосны үнэ буурсан нь БНХАУ-ын томоохон хөрөнгө оруулагчдыг сандрааж чадсан ч АНУ-д айгаад байх зүйл байхгүй байдал үүсгэж байгаа бололтой. Сүүлийн найман жилийн хугацаанд БНХАУ-ын хөрөнгийн биржийн ханш, олон улсын мөнгөн тэмдэгтийн харьцуулалт асар их өөрчлөгдсөн. Хэрэв сүүлийн гурван өдрийнх шиг үйл явдал болоогүй бол БНХАУ-ын эдийн засгийн болон хөрөнгийн зах зээл хэвийн явагдаж, хөрөнгө оруулагчид ч тайван байх байсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

0 Сэтгэгдэл